Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН “ ДАУНЫ СИНДРОМ”-ТОЙ ХҮҮХДҮҮДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ   ӨДӨР

  Г.Болорсүх 2017-03-21 994

Даун  бол өвчин биш. Хүний биед 23 хос хромсом буюу 46 хромсомтой  байдаг. Гэтэл даунтай хүүхдүүд хромсомын илүүдэлтэй буюу 47 хромсомтой байдаг. Учир тус хүүхдүүдийн 21 дэх хормсом нь 3 байдаг . Эдгээр хромсомын илүүдэлтэй хүүхдүүд жирийн хүүхдүүдийн адил сэтгэж бодож бүтээх чадвартай байдаг. Гагцхүү тухайн хүүхдүүдийг нийгэмшүүлэх энгийн амьдрал дунд өсгөн хүмүүжүүлж төлөвшүүлэх шаардлагатай гэдгийг онцлож байна. Монголын даунын холбоо үүсгэн байгуулагдснаас хойш  даунингтай хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалах , нийгэмшүүлэх  тухайн хүүхдүүдийн авьяас чадварыг нээн илэрүүлэх , даунингтай хүүхдүүдийг сурч боловсрох нөхцөл бололцоог хангах , ажлын байраар хангах зэрэг хэд хэдэн чиглэл бүхий ажлуудыг хийж байгаа .Дэлхийн даунын өдрийг тохиолдуулан монголын даунын холбооноос өдрлөгийг зохион байгуулж даунтай 300 гаруй хүүхдүүд оролцож өөрсдийн сурсан мэдсэн зүйлээ үеийхэндээ болон ах эгч аав ээж багш нартаа танилцуулан нэгэн оройг хөгжилдөн өнгөрөөлөө. Энэ үеэр мөн хүүхдийн тусгай олимпод амжилттай оролцсон хүүхэд багачуудыг шагнаж урамшуулсан. Өнөөдөр дэлхийд хэдэн сая дауна буюу хромсомын илүүдэлтэй хүүхэд төрж байгаа. Шинжлэх ухаан өнөөдрийг хүртэл яагаад даунатай хүүхэд төрж байгаа учир шалтгааныг олж тогтоогоогүй байгаа. Тиймээс гагцхүү бид даунатай тэмцэх хамгийн зөв гарц бол тухайн иргэдтэй энгийн хүн ёсоор харьцах гэдгийг онцоллоо.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Ашхабад - 2017
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан