Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Монгол бөхөнгийн 50 гаруй хувь мялзан өвчнөөр хорогджээ

  Ч.Доржбат 2017-04-21 1107

Өнгөрсөн өвөл бөхөнгийн тархац нутагт малын халдварт мялзан өвчин гарсан.

Уг өвчний улмаас 10 мянга хүртлээ тоологдоод байсан бөхөнгийн 54.6 хувь хорогдсон мэдээг байгаль хамгаалах сангаас өгч байна.

Дэлхийд хоёрхон төрлийн бөхөн байдаг. Алтайн нурууны араар Шаргын говь, Үүдийн говь, Чандманийн хүрэн талд монгол бөхөн нутаглаж байгаа. Харин Соргог бөхөн Дундад Ази, Казахстан, Халимагийн нутагт хэдэн мянгаараа бий.

Дэлхийд нэн ховордоод байгаа монгол бөхөн юунаас болж олноороо үхэх болсон талаар холбогдох газрынхан шалгаж тогтоогоод байгаа гэнэ. Үхсэн монгол бөхөнгийн сэг, зэмээс дээж аван Улсын төв лабораторид шинжлүүлэхэд бог малын мялзан өвчний вирус илэрчээ.

Өнгөрсөн жил бүс нутагт олон мянган хонь, ямаа энэ өвчнөөр өвчилсний улмаас Улсын онцгой комиссоос хорио цээр тогтоож байсан. Тэр хавийн айлуудын малыг бүрэн вакцинжуулсан учир оны өмнө хорио цээрийг цуцалсан юм.

Мэргэжилтнүүдийн ярьснаар бөхөн үрэгдэж байгаа газар хорио цээр тогтоож байсан газартай давхцаж байгаа аж. Энэ нь бөхөн малаас халдвар авсан байх магадлалтайг нотолж байна гэж холбогдох мэргэжлийн хүмүүс ярьж байгаа юм. Бөхөн анх удаа ийм өвчин тусч байгаа аж.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан