Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

88 настай ээжийгээ зодсон эмэгтэйг хорьж саатуулан шалгаж байна

  Г.Болорсүх 2017-05-18 41703

Шүүдрийн дуслыг цуглуулан цай чанаж өгч ээж таныхаа 1 өдөр бүүвэйлсэн ачийг тань хариулах юмсан гэж монголчууд бид ярьдаг. Гэтэл өнөөдөр өсгөсөн ээжийгээ “үхэж далд ор” хэмээн загнан зодож байгаа бичлэг сошиал орчинд тавигдаж Монгол хүний сэтгэлийг эмзэглүүлж өр зүрхийг нь эмтэлж байна. Өчигдөр буюу 5-р сарын 17 –ны өдөр Чингэлтэй дүүргийн 4-р хорооны 41-р байранд оршин суугч, 56 настай Н гэх эмэгтэй өөрийн ээж 88 настай Б-г архи уусан үедээ зодож тагт руу хөөн гаргаж “үхэж далд орооч” хэмээн загнаж танхайрсан хэрэг гарсан. Энэхүү хэргийг харсан өсвөр насны охид бичлэг хийн сошиалд тавьж, улмаар цагдаад дуудлага өгснөөр хэргийг таслан зогсоосон байна. Танхайрсан эмэгтэйг цагдаагийн байгууллага саатуулан хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Өсгөсөн эхийгээ дарамталж, танхайрсан Н гэх эмэгтэй 88 настай буурайгийн өргөмөл охин бөгөөд байнга архи уудаг. Уусан үедээ агсам согтуу тавьж эхийгээ дарамталдаг байсан гэдгийг ойр орчинд амьдардаг хөршүүд нь хэлж байна. Ээжтэйгээ хоёулаа амьдардаг Н гэх эмэгтэй үргэлж эхийгээ үхэж далд ор , сайн хүмүүс хорвоог орхиод байхад сүг болоод амьдраад байхын гэж загнаж дарамталдаг тухай ч хөршүүд нь хэлж байна. Уг нь 88 настай буурайн нэг хүүхэд нь АНУ-д амьдардаг юм байна. Одоогийн байдлаар өндөр настан Б-г ах дүүгийнх нь асрамжинд өгсөн байна. Түүнчлэн Н эмэгтэйг агсам согтуу тавих бүрт ач хүү нь ирж зохицуулдаг тухай ярьсан. Өнөөдөр танхайрсан эмэгтэйг шүүхийн шийдвэрээр 7 хоног баривчлах шийдвэр гарган саатуулсан төдийгүй хүчирхийллийн эсрэг хуулийн дагуу тухайн хэргийг үргэлжлүүлэн шалгах юм байна. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан