Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

НӨАТ-ын урамшууллын сугалааны баримтаа өнөөдрийн дотор амжиж бүртгүүлээрэй

  Г.Бадамлянхуа 2017-05-20 15511

Тавдугаар сарын 20 буюу маргааш НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол явагдана. Энэ удаагийн тохиролд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс 30-ны хооронд худалдан авалт хийж, өнөөдөр 23:59 минутаас өмнө бүртгүүлсэн баримтууд хамрагдах юм. Тиймээс дээрх хугацаанд худалдан авалт хийсэн баримтуудаа өнөөдөртөө багтаан бүртгүүлснээр та сугалаанд оролцох боломжтой. Сугалааны тохирлыг арын оронгоос эхлэн тодруулах бөгөөд таны баримтын арын

найман орон тохирсон бол та 100 сая төгрөг,

долоон орон тохирсон бол та 20 сая төгрөг,

зургаан орон тохирсон бол та 4 сая төгрөг,

таван орон тохирсон бол та 500 мян төгрөг,

гурван орон тохирсон бол та 100 мян төгрөг хожих юм.

Харин супер азтан өмнөх тохиролд тодроогүй учир 50 сая төгрөг нэмэгдэж, нийтдээ 250 сая төгрөг хожих боломжтой юм байна. Маргааш сугалааны тохирлыг 19:30 цагт “Боловсрол суваг” телевизээр орон даяар шууд дамжуулан үзүүлнэ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан