Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

7-Р САРЫН 14 , 15 -НД СОГТУУГААР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДСОН 238 ЖОЛООЧ СААТУУЛАГДЖЭЭ

  Г.Болорсүх 2017-07-17 2596

Бүх нийтийн амралтын өдрүүд дуусч #хөдөө орон нутгаас #нийслэл хотыг чиглэх иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгдэж, мөн бүх төрлийн #үдэшлэг#шоу#арга хэмжээ зохион байгуулагдаж байгаатай холбоотойгоор согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох явдал нэмэгдэж байна.

Энэ байдлаас болж #жолооч болон #зорчигч нар зам тээврийн осолд холбогдож #эд_хөрөнгө#амь_насаараа хохирч, #гэмтэж бэртэн #хөгжлийн_бэрхшээлтэйболж, хөдөлмөр эрхлэх #чадвараа #алдаж бусдын гар харан амьдрах #муу үр дагаварыг дагуулж байна.

Тухайлбал 2017 оны 7-р сарын 14,15-ны өдрүүдэд цагдаагийн байгууллагаас #Налайх#Тэрэлж болон #Гачуурт чиглэлийн авто замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт #238_жолоочийг илрүүлэн саатуулж ажилласан байна.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийг бууруулах зорилгоор Замын цагдаагийн албанаас #гэнэтийн болон #байнгын хяналт шалгалтыг #тогтмолявуулж гарч болзошгүй зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж ажиллаж байна.

#Зөрчлийн #тухай #хуулийн 14.4.3 дах хэсэгт заасны дагуу жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 200,000 төгрөгөөр торгох арга хэмжээ авна гэж заасан байдаг.

Иймд жолооч та согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохоос #татгалзаж #нийтийн_тээвэр болон #такси үйлчилгээг сонгох, найдвартай #дуудлагын_жолооч дуудаж үйлчлүүлэхийг анхааруулж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан