НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол өчигдөр явагдлаа. НӨАТ-ын урамшууллын өчигдрийн үндсэн сугалаанд тохиролд 94663073 дугаар тодорч 20 сая төгрөгийн нэг, 4 сая төгрөгийн найман азтан тодорлоо.
Энэ удаагийн тохиролд 2017 оны зургадугаар сарын 1-30-ны өдрийн хооронд худалдан авалт хийж, бүртгүүлсэн баримтыг хамруулсан юм.
Харин 350 сая төгрөгийн супер азтан тодроогүй байна. Иймд ирэх сарын шагналын сан 50 сая төгрөгөөр нэмэгдэж 400 сая төгрөг болно. Та ebarimt.mn сайтаас азтан болсон эсэхээ шалгана уу.