Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамбад 5,1 жилийн хорих ял оноолоо

  Б.Уянга 2017-08-04 3407

Шүүх хурлаар Г.Шийлэгдамбад авлига өгсөн Даваасүрэнд 1,6 жилийн ял өгч, Ганчимэгт 19 сая 200 мянган төгрөгийн Метро нетворк компанийн гүйцэтгэх захирал Гантулгад 14 сая төгрөгийн торгууль ноогдуулжээ.  Эрүүл мэнд спортын яамны сайд асан Шийлэгдамбыг эрүүгийн хуулийн 268-2 буюу бусдаас хээл хахууль авах гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэгт буруутгаж улсын яллагч ял төлөвлөжээ.  Шийлэгдамбыг эрүүл мэнд, спортын яамны сайдаар ажиллаж байх үед нь 2015 оны 11 сард ажлын өрөөнөөс нь АТГ-ынхан баривчилан шалгаж байсан юм. Тэрээр 500 сая төгрөгийн авлигын хэрэгт буруутгагдаж байгаа юм. Шийлэгдамбыг авлига авсан гэх хэргийн шүүгчээр Сүхбаатар дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхийн шүүгч Мөнх-эрдэнэ, Оюунчимэг, Болдбаатар нар оролцлоо.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан