Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Ц.АМГАЛАНБААТАР, Б.СОДНОМДАРЖАА, Т.ЧИМГЭЭ НАРТ ЯЛЫН ДЭЭД ХЭМЖЭЭ ОНООЛОО

  Б. Мандах 2017-08-04 4400

Өглөө эхэлсэн шүүх хурал өдрийн 15 цаг 30 минут хүртэл зургаан цагийн турш үргэлжилсэн. Энэ удаагийн шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлтийг шүүгдэгч Содномдаржаагийн өмгөөлөгч Оюунцэцэг, шүүгдэгч  Чимгээгийг  шүүгч Мөнхтөр нарын зүгээс тавьсанч  шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд, хаалттай явуулах шийдвэрийг гаргасан юм. Зургаан цаг үргэлжилсэн шүүх хуралдааныг шүүгч Цогт, Эрдэнэбалсүрэн, Батцэрэн, Хосбаяр, ерөнхий шүүгч Зориг нар хэлэлцэж, шүүгдэгч Ц.Амгаланбаатар, Содномдаржаа,Чимгээ нарт тус бүр 20 жилийн ял оноолоо. Шүүгдэгч нарын гэр бүлийн төлөөлөл Дээд шүүхийн байранд өглөө 09 цагийн үед шүүх хурал нээлттэй явах нь гэсээр орж ирсэн. Гэсэн хэдий ч хаалттай явуулах шийдвэр гарсныг дуулаад хэвлэлийнхэнд товч мэдээлэл хийсэн юм.  Ингэхдээ шүүгдэгч Содномдаржаагийн ээж: Өнөөдрөөс 20 гаруй хоногийн өмнө хүүтэй уулзсан хоёр цаг орчим уулзсан. Миний хүү Содномдаржааг 17 хоногийн турш хэрэг хүлээлгэх гэж дарамталсан, энэ хэргийн цорын ганц гэрч Булгантай нүүрэлдүүлж, биш гэдгийг нь ч гэрч нотолсон байтал шүүх хурлыг хаалттай явуулж байгаад гомдолтой байна. Хүний эрхийн байгууллага, Олон улсын байгууллагад хандана гэдгээ хэллээ. 

 

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан