Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Олимп, дэлхийн хүрэл медальт МУГТ Д.Отгондалай тэргүүтэй боксчид эх орондоо ирлээ

  Б.Баяржаргал 2017-09-07 3336

 Германы Хамбург хотноо сонирхогчдын боксын 19 дэх удаагийн ДАШТ амжилттай явагдаж өндөрлөлөө. Монгол улсаас дөрвөн ширэн бээлийтэн эх орноо төлөөлөн оролцсноос рио 2016 олимпийн наадмын хүрэл медальт МУГТ Отгондалай медалийн тавцанд зогсож, төрийн далбаагаа мандуулсан. Тэгвэл өнөөдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд шигшээ багийн тамирчид газардлаа. Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн ДАШТ анх 1974 онд Куба улсад зохиогдож байсан. Өнгөрөгч 8.25-9.2-ны өдрүүдэд 19 дэх удаагийн ДАШТ Германы Хамбург хотноо зохиогдож өндөрлөлөө. Дэлхийн шилдэг 280 гаруй ширэн бээлийтнүүд өрсөлдснөөс манай улсын дөрвөн тамирчин эрх аван оролцож, бүгд дөрөвний шигшээд шалгарсан амжилтыг үзүүлсэн. Үүнээс рио 2016 зуны олимпийн наадмын хүрэл медальт “Хилчин” спорт хорооны тамирчин Отгондалай хүрэл медалийн болзол хангалаа. Ингэснээр гавъяат маань олимп, дэлхийн хос медальтан болсон Монголын тав дахь ширэн бээлийтэн болж байна. Өмнө нь энэхүү давхар амжилтыг Хөдөлмөрийн баатар, МУГТ Бадар-Ууган, Сэрдамба, Мөнх-Эрдэнэ, Төгсцогт нарын шилдгүүд гаргаж байжээ. Тэгвэл өнөө өглөө зургаан цагийн орчимд 5 дахь хос медальтан тэргүүтэй Монголын боксын шигшээ багийн тамирчид эх орондоо газардлаа. Гавъяа гаргасан тамирчдаа эх орон, гэр бүл, төрөл төрөгсөд болон харъяа байгууллагын хамт олон нь хүндэтгэлтэйгээр угтан авсан юм. Өнгөрөгч 8-р сарын хувьд спортын салбар хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Чөлөөт бөх, жүдо, хөнгөн атлетик, бокс гээд Монголын тамирчдын амжилт гаргадаг төрлүүдийн ДАШТ-үүд болсон. Тэгвэл хилчин спорт хорооны хувьд рио 2016 олимпийн наадамд гаргасан амжилтаа энэ удаад ч бататгаж чаджээ. Олимп, дэлхийн хос медальтан болсон МУГТ Отгондалай өмнө нь ази тивийн аварга, азийн наадмын аварга гээд олон тэмцээнд түрүүлж, эх орныхоо нэрийг өндөрт мандуулсаар байна. Цаашид ч бэлтгэл сургуулилтаа тогтмол сайн базааж, медалийнхаа өнгийг хувиргах зорилготой байгаа гэдгээ энэ үеэр дуулгасан юм.  

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Ашхабад - 2017
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан