Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

АНХААР!!! ХҮЧИРХИЙЛЭГЧИД ГАДАА БИШ ДОТОР БАЙНА.

  Б.Уянга 2017-10-17 1423

Шинэ долоо хоногтой зэрэгцэн таагүй муухай мэдээ цахим ертөнцөөр тархаж түүнийг жигшин зэвүүцэгчид олон байна. Цахим ертөнц үнэхээр хурдан аж. Таван настай охин хүчирхийлүүлсэн мэдээнүүд сайт, телевизийн мэдээллийн хөтөлбөрөөр хөвөрч байгаа нь анх удаа ийм хэрэг болсон мэт сенсаацтай байлаа. Харамсалтай нь чухам ийм хэрэг бүртгэгдсэн тоо баримт жилд хэдэн арваараа байна.  Цаасан дээр бичигдсэн хэдэн тооны ард хичнээн хэрэг нуугдаастай байдаг бол. 2009 онд 71 бага насны хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан бол 2011 онд 76 болж үүнээс хойш даруй өнөө жил 293 хүүхэд хүчирхийллийн хохирогч болжээ. Бага насны хүүхэд гэдэг нь 12-оос доош насны хүүхдийг хэлдэг. Тэгвэл ийм цэцэг цэврүү шиг насан дээрээ охид бэлгийн хүчирхийллийн золиос болж байна. Хүчингийн хэрэг гардаг байршилыг харахад ч энэ төрлийн хэрэг хэзээ ч гадаа ил задгай болдоггүй байх юм. Маш цөөн тооны тохиолдол л гадаа талбайд үйлдэгджээ.   Энэ хэрэг үйлдэгддэг гол газар орон сууц буюу өөрийн гэрт эсвэл айлд хөршийндөө, найзындаа үйлдэгддэгт байна. 58 хувь гэсэн тооны ард энэ төрлийн хэргүүд нуугдаж байна. Яг энэ тохиолдолд хохирогч бусдад хэлэхээс татгалзах нөхцөл өндөр байдаг байна. Учир нь орон сууцанд үйлдэгдэж байгаа хэргийн гол буруутан гэр бүлийн хүн эсвэл ойрын хамаатнууд байдаг . Тиймээс хохирогчид ойр дотныхныгоо бусдад зарлах мэдээлэх эсэхдээ эргэлздэг байна. Нөгөө талаар айдас түгшүүртэй байдлыг нь ашиглаж хохирогчийг сүрдүүлж өөрийг нь буруу зүйл хийсэн мэт сэтгэгдэл төрүүлдэгээс бага насны охид ийм зүйлийг бусдад хэлэлгүй таг нууцлаад өнгөрөх нь элбэг байдаг байна.  Харин тэдний үйлдлийг нарийн анзаарах юм бол бусдаас дөлөмтгий , хоол ундандаа тааруу болж, бишүүрхэж дөлөх, зожиг дуугай , ааш муутай болох нь их. Дийлэнх эцэг эхчүүд үүнийг насны онцлог, цэцэрлэг сургуулийн орчны дарамт хэмээн эндүү ташаа оношилдогоос  хэргийг удаашруулж гааруулах нөхцлийг бүрдүүлдэг байна. Нөгөө талаас Монголчуудын гэр бүлийн хүмүүжилд хүүхдээ хайрлах аргийг нарийн зааж өгөөгүйгээс  охид, хөвгүүд, томчууд багачуудын хооронд хийж болох зүйл, болохгүй зүйлсийг нарийвчлан мэддэггүй гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл багаас нь өхөөрдөж үнсэж үнгэж өссөн хүүхдийг хэн нэгэн том хүн үнсэж ,илж таалахад тухайн хүүхдийн сэтгэхүйд аюулын дохио очихгүй гэсэн үг. Харин энэ талын мэдлэгтэй ээж аав нь хэн нэг хүн илж таалах үнсэх, биеийн зарим хэсгүүдэд хүрэх хориотой хэмээн хэлж зааж сургавал хүчирхийлэлд өртөх гэж байгаагаа хүүхдүүд ухамсараараа мэдэрч эсэргүүцэх хэн нэгэнд мэдээлэх боломж бүрдэх юм.  Бага насны хүүхдүүдээ асарч хамгаалах үүднээс багаас нь бэлгийн боловсрол хүмүүжил олгож хайрлаж энхрийлэх эрх хэнд байдгийг сайтар ойлгуулж өгөх нь чухал гэдгийг мэргэжилтнүүд энэ цаг үед илүүтэй бичиж байна. Нөгөө талаас эрэгтэй хүүхдээ ч бага наснаас нь охидтой хэрхэн харьцах эмэгтэй хүнийг хүндэтгэж харьцах үйлд сургавал ирээдүйн хүчирхийлэгчдийг төрүүлэхгүй байх боломжтой юм .  

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан