Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ХУГАЦАА НЬ ХЭТЭРСЭН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ДАХИН САВЛАЖ БАЙЖЭЭ

  Б.Уянга 2017-10-18 11148

 Иргэн Т –ийн гомдлын дагуу НМХГ-ын мэргэжилтнүүд хяналт шалгалт хийсэн байна. Скиф сак нэртэй импортлогч компаний хойд хөршөөс оруулж ирдэг хүнсний бүтээгдэхүүний дийлэнх нь ийнхүү хугацаа нь дууссан байна. Тэд зөрчилтэй бараа бүтээгдэхүүнээ устгалд оруулаагүйгээр үл барам дахин жижиглэн савлаж худалдаанд гаргахаар зэхэж байсныг илрүүллээ.  1 кг-аар савласан савлагаатай чихрийг задлаж 500 граммаар шинэ уутанд дахин савлан шошго наахдаа дардас огноо дугаарлагчийг шинэ мэт болгон ашиглаж байжээ. БГД-ийн 20-р хорооны батлан хамгаалах туслах нийгэмлэгийн техник спортын төвийн өргөтгөлийн байрыг ийнхүү агуулахын зориулалтаар ашиглаж байсан зөрчилтэй байна.  Хамгийн гол нь  чихэр, набор, зефир, печень зэрэг амттануудыг шинэ жилийн бэлгэнд зориулан боохоор зэхэж их хэмжээгээр бөөгнүүлжээ. Зөрчлийн эзэн "Скиф сак" компаний удирдлагын хэлж байгаагаар ажлаа аваад удаагүй учраас хугацаа нь дууссан бараа бүтээгдэхүүн байсныг мэдээгүй гэлээ. Бид Хятадын хүнсний бараа бүтээгдэхүүнийг аюултай, хортой хэмээн сэрэмжилж хойд хөршийн барааг чанартай найдвартай хэмээн итгэсээр ирсэн. Хамгийн гол нь бараа бүтээгдэхүүн чанартай байгаад зогсохгүй хадгалалтын горимыг сахисан байх учиртай. Гэтэл сүүлийн үед ОХУ, Казакстанаас орж ирж байгаа бараануудыг ийм байдалтай хадгалж худалдаалж байгааг сэрэмжлүүлж байна.  Скиф сак компанид прокурын тогтоолыг танилцуулж зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авахаар боллоо.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Ашхабад - 2017
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан