Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Хонгор сумын Салхит багийн цэвэрлэх байгууламжийг шинэчилжээ

  admin 2017-11-14 254

Дархан-Уул аймгийн Хонгор сумын салхит багийн цэвэрлэх байгууламжийг шинэчилсэн байна.Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр замын Салхит зангилааны цэвэрлэх байгууламжийн технологи шинэчлэлийн ажил товлосон хугацаандаа бүрэн дуусаж хүлээлгэн өглөө.

Хонгор сумын Салхит багт байрлах уг цэвэрлэх байгууламж нь 1978 онд ашиглалтад орсон бөгөөд Салхит  өртөөний 16 байрны 204 айл өрх, 11 Аж ахуйн нэгж байгууллагын бохир усыг гар аргаар хлоржуулан хээрийн шугам руу гаргадаг байжээ. Тус  цэвэрлэх байгууламжид  шинэчлэлт  хийснээр бүх тоног төхөөрөмж нь автомат үйлдэлтэй болж байгаагаараа ач холбогдолтой гэдгийг онцлон хэлж байлаа.

Төмөр замын Салхит зангилааны Цэвэрлэх байгууламжийн технологи шинэчлэлийн ажлыг УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа санаачилж Улаанбаатар Төмөр замын 350 сая төгрөгөөр “Ус Боргио” ХХК хийж гүйцэтгэж хүлээлгэн өглөө. Тус компани нь цэвэрлэх байгууламжийн барилга угсралт, тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, туршилт тохируулга, лабораторийн шинжилгээ сургалтыг цогцоор нь хийдэг байна.

Технологи шинэчлэлтийн ажлыг хийхээс өмнө тус цэвэрлэх байгууламж нь хоногт 200 м3 усыг цэвэрлэдэг байсан бол одоо хоногт 300-350 м3 ус цэвэрлэх хүчин чадалтай болжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан