Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

326 иргэнд харааны шилийг тохируулан өгөв

  admin 2017-11-14 752

Дархан-Уул аймагт 2 удаагаа албан ёсны айлчлал хийж байгаа “Пусан Донгрэ Ротари Клуб”-ийн Төлөөлөгчид харааны бэрхшээлтэй 356 иргэнд шил тааруулан өгчээ.

БНСУ-ын Пусан хотод үйл ажиллагаа явуулдаг “Пусан Донгрэ Ротари Клуб”-ийн төлөөлөл өнгөрсөн 7 дугаар сард аймгийн Засаг дарга С.Насанбаттай уулзалт хийж байсан. Тус уулзалтын хүрээнд өнгөрсөн 9 дүгээр сард “Пусан Донгрэ Ротари Клуб”-ийн 30төлөөлөгч Дархан-Уул аймагт хүрэлцэн ирж ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд 1 сая вонын үнэ бүхий ном, техник хэрэгсэл хандивлах, зорилтот өрхийн харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд үзлэг хийсэн .Улмаар  тус клубын Төлөөлөгчид дахин Дархан-Уул  аймагт хүрэлцэн ирж судалгааны дагуу үзлэгт хамрагдсан 326 хүүхдэд тааруулж, тохируулсан харааны шилийг нь  гардуулан өглөө.

БНСУ-ын Пусан хотод үйл ажиллагаа явуулдаг “Пусан Донгрэ Ротари Клуб”-ийнтөлөөлөл аймгийн Засаг даргын тамгын газрын хурлын танхимд Их дээд сургууль болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчидтай уулзалт хийсэн юм. Тус уулзалтаар Солонгос улсын Пусан хотын их, дээд сургуулиудын талаар танилцуулга мэдээллийг өглөө. Тус арга хэмжээнд нийтдээ 100 гаруй хүүхэд залуус оролцсон байна. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан