Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Багш нар тэмцлийн хурц хэлбэрт шилжихэд бэлэн гэдгээ мэдэгдлээ

  admin 2017-11-14 1069

Өнөөдөр Багшийн цалинг нэмүүлэх түр хорооноос мэдээлэл хийж, тэмцлийн хурц хэлбэр сонгож ажиллахаа мэдэгдлээ. Тэд Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлд хандах онц шаардлага, мэдэгдэл хүргүүлж байгаагаа дуулгав. Тус мэдэгдэлд "Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос 2017 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн 2018 онд багшийн цалин хөлсийг 50 хувьд хүргэх хугацаагүй ажил хаялтыг Улс орон даяар зохион байгуулж эхэлсэн билээ.

Гэвч энэ өдөр бидний шаардлага биелэлээ олж, Монгол Засгийн газраас МБШУҮЭ-д зөвшилцөх саналыг ирүүлж, ажил хаялтыг зогсоосон нь, 2018 онд багшийн цалинг хоёр тал 50 хувьд хүргэх байр сууринд нэгдлээ гэж Багшийн цалин нэмэгдүүлэх түр хороо үзэж байна. Зөвшилцөл, хэлэлцээрийн шийдвэрийг, цөөн хэдэн дарга, ажлын хэсгийн гишүүдийн хүрээнд гарын үсэг зураад шийдэх биш, нийт Монголын багш нараа шүүн хэлэлцүүлж, хүлээн зөвшөөрсөн тохиолдолд энэхүү шийдвэрийг хүчин төгөлдөр гэж үзнэ.

Хэрэв Монголын багш нар хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд Багшийн цалинг нэмэгдүүлэх түр хороо Монголын багш нарын онц их хурлын шийдвэрийг онц ноцтой зөрчсөнд тооцож, тэмцлийн хурц хэлбэрийг сонгож ажиллахаа үүгээр мэдэгдэж байна" гэжээ.

Хэвлэлийн бага хурлын үеэр Багш нарын цалинг нэмүүлэх түр хорооны төлөөлөл хэлэхдээ, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар өчигдөр БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа болон Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн Ж.Батзориг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан хамтарч ажиллах, ирэх онд багш нарын цалинг 50 хувиар нэмэх тухай зөвшилцөлд хүрсэн гэж ойлгож байгаагаа мэдэгдэв.

Тэд “Салбарын үйлдвэрчний эвлэл багш нарын цалинг нэмүүлэх тэмцэл дээр гуйвамтгай хандаж, багш нарыг үл ойшоож, төөрөгдүүлж байна. Аливаа шийдвэрийг дарга нар ширээний ард суугаад хэн нэгэндээ ашигтай байдлаар гаргах бус, Монголын нийт багш нараар хэлэлцүүлэн гаргах ёстой. Гурван талт хэлэлцээрээр гаргасан шийдвэрийг багш нар зөвшөөрөхгүй бол хууль бус шийдвэр гэж үзэн, тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ" хэмээн мэдэгдэв.

Мөн тэд "Монголын багш нарын 90 хувь нь зээлтэй. Үлдсэн арван хувь нь зээл авах нөхцөл бүрдээгүй учраас аваагүй. Түүнээс зээл хэрэггүйдээ биш. Засгийн газар, Боловсрол соёл, шинжлэх ухааны яамныхантай ширээний ард суусан ч тавьж буй шаардлагыг нь няцаасаар байна. Монголын багш нар бодит орлого нь тавин хувиар нэмэгдсэн тохиолдолд энэ тэмцлийг зогсооно” гэлээ. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан