Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Монголын талаар Ройтерс агентлаг тусгай сурвалжлага бэлтгэжээ

  Б.Оюун 2017-11-14 2188

Монголын говь нутгаар урд хөрш БНХАУ руу нүүрс тээвэрлэж байгаа хүнд оврын машины цуваа тасралтгүй үргэлжилж байна. Монголын нүүрсийг хэрхэн гадагшаа экспортолж, нийлүүлэлт хэрхэн явагдаж байгаа талаар Ройтерс агентлаг тусгай сурвалжлага бэлтгэжээ.           

Аугаа уудам Монголын говь нутагт урд хөрш БНХАУ руу нүүрс гаргах гэж байгаа хүнд оврын машины цуваа нэг хором ч тасрахгүй үргэлжилсээр байна. Үзэгч таны харж байгаа эдгээр машинууд нь Монголын нутаг дэвсгэр дээрээс олборлосон нүүрсийг гадагш нь экспортод гаргахаар яваа машины цуваа юм. Энэ цуваа өдөр шөнийн алинд ч тасралтгүй үргэлжилсээр, хүнд оврын ачааны машины жолооч нар ийнхүү жил тойрон нүүрсээ зөөн, ажилласаар байна. Тэдний сүүлийн зогсоол нь хөрш зэргэлдээх Хятад улс...Хилээр нүүрсээ ачааны машинаар гаргахын тулд урт удаан зам туулахаас илүүтэй хилийн шалган нэвтрүүлэх цэгээр дайрч гарах нь хамгийн хүнд бэрхшээл юм. Эдгээр машины жолооч нарын амьдрал машиныхаа кабинд өнгөрч, тоос шороо ихтэй, аюулгүй байдлын наад захын нөхцлийг хангаагүй замаар өдөр тутамд тээвэр хийсээр явна. Монголын төр засгаас одоогоор ийнхүү тасралтгүй үргэлжлэх энэхүү тээврийн зохицуулахад тодорхой ажил хийгээгүй байгаа учраас ийнхүү оочер дарааллаараа цуврах нүүрс ачсан машины цуваа ч үргэлжилсээр байна. Монгол улс нь түүхий нүүрсний олборлолтоороо бүс нутагтаа тэргүүлдэг хэдий ч харамсалтай нь нүүрсээ гадагш нь экспортлох тал дээр дутмаг ажиллаж байна. Энэ байдлаас шалтгаалан Монгол-Хятадын хил рүү очих зам ийнхүү өдөр шөнөгүй ар араасаа цуврах машины цуваанд дарагдаад байна хэмээн мэдээлжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Ашхабад - 2017
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан