Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Гашуунсухайтын боомтоос нааш 100 км газарт нүүрсний машины түгжрэл бий болжээ

  Б.Отгон 2017-11-15 673

Монголын нүүрсний экспортын гол боомт Өмнөговь аймгийн Гашуун Сухайтаас нааш 100 гаруй км үргэлжилсэн нүүрсний машины түгжрэл үүсчээ. БНХАУ –ын зүгээс Гашуунсухайтын боомтоор өдөрт нэвтрүүлэх нүүрсний машины тоог 3 дахин бууруулснаас ийм урт дараалал бий болоод байна. Нөхцөл байдалтай Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд  болон Зам тээврийн сайд холбогдох албаны хүмүүс очиж танилцлаа.

Гашуунсухайтын хилийн боомтоос нааш үргэлжилсэн нүүрсний машины түгжрэл  100 км үргэлжилж байна.  Мөн Эрдэнэс 5 толгойн уурхайн аман дээр нүүрс ачих оочироо хүлээсэн машины урт дараалал үүсчээ.  Өнөөдөр гашуун сухайтын боомтоор таван толгойгоос нүүрс олборлогч “Эрдэнэс 5 толгой”, “Энержи ресурс”, “орон нутгийн 5 толгой” гэсэн 3 компани нүүрс экспортолж байна. Эдгээр 3 компаний нүүрс тээвэрлэлтийг 112 аж ахуйн нэгжийн 7600 гаруй машин хийж байгаа. Хятадын хилээр өдөрт дунджаар 1500 орчим машин гаргаж байхад зам дээрхи оочир 20-30 км үргэлжилдэг байсан . Харин хятадын тал саяхнаас хилээр гаргах нүүрсний машины тоог 3 дахин бууруулж өдөрт 500 машин гаргадаг болсноор ийнхүү нүүрсний зам дээр болон уурхайн аман дээрхи оочир огцом нэмэгджээ.

Жолооч нар уурхайгаас ачсан нүүрсээ хилээр гаргахын тулд боомтоос 100 гаруй КМ ийн наанаас түгжирч энэ замыг 10 гаруй хонож  туулах болсон. Өвлийн хүйтэн эхэлсэн учраас машиндаа даарч хөрөн, тэвчихээ байсан зарим нь шороон замаар хулгайгаар давхих болсноор хөрс талхлагдаж байгааг нутгийнхан эсэргүүцэж байна. Өнөөдөр 5 толгойн уурхайн амнаас ачсан нүүрсийг Гашуунсухайтын боомтоор дайруулан Хятадын хилээр гарган буулгаж байгаа.  Гол түгжрэл хил нэвтрэх квот багасснаас үүсээд байгаа учраас нүүрсний  уртын тээврийг зогсоож, богинын тээвэр буюу уурхайн амнаас ачсан нүүрсээ Цагаан хадны гаалийн талбайд буулгах. Эндээс засмал замын стандарт дагуу 68 тн ачсан нүүрсээ 120 тн болгож ачаад хятадын хил гаргавал эргэлт хурдасч, оочир дугаар багасна гэж үзээд асуудлыг шийдвэрлэж өгөхийг нүүрс тээвэрлэгчид хүсч байлаа

Энэ асуудлыг зөвхөн нүүрсний тээврийн жолооч нар гэлтгүй уурхайн олборлогч компаниудын зүгээс ч дэмжиж байна. Гэхдээ өмнө нь мөн л уурхайгаас ачсан нүүрсээ  Цагаан хаданд буулгаад, дараа нь  богинын рейс хийж  Хятадын хилээр гаргадаг байсныг байгаль орчин, цагаан хадны оршин суугчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна гэж үзээд уурхайн амнаас ачсан нүүрсийг замд дахин буулгаж ачихгүйгээр шууд хятадын хил гаргадаг байх шийдвэрийг өмнөх засгийн газрын үед гаргаж байсан. Өнөөдөр өвлийн хүйтэн болж жолооч нар машиндаа 10 гаруй хонох үүнээс болж хүний амь нас ч хохирох хэмжээнд хүртчихээд байгаа учраас асуудлыг яаралтай шийдэх гарцыг олно гэдгээ газар дээр нь очиж ажилласан Зам тээвэр хөгжлийн сайд Бат-Эрдэнэ хэллээ

Таван толгойн гашуунсухайтын чиглэлд 7000 гаруй машин нүүрс тээвэрлэж байгаа ч өдөрт 500 машин хилээр нэвтэрнэ гэж үзвэл цаана нь машины илүүдэл бий болсон. Уртын тээврийг зогсоож, богино эргэлттэй болсон тохиолдолд жолооч нарынхаа ажлын байрыг хадгалж үлдэх үүднээс уртын тээвэр богинын тээвэрт зохион байгуулалтад оруулж ажиллах нь чухлыг албаны хүмүүс тэмдэглэж байлаа 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Ашхабад - 2017
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан