Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Монгол Улсын 2018 оны төсөв батлагдлаа

  Б.Отгон 2017-11-15 317

Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хууль болон дагалдах хуулиудыг УИХ-ын гишүүдийн 90 гаруй хувь нь дэмжснээр 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжих болж байна. 2018 оны дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийг 4.2 хувьд хүргэж өнгөрсөн оныхоос  3 пунктээр өсгөсөн бол  нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг өнгөрсөн оноос  1.4 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж, 7.2 их наяд төгрөгт хүргэх, төсвийн нийт зарлагыг 156,6 сая төгрөгөөр өсгөж, 9.6 их наяд төгрөгт байхаар тооцож, УИХ баталж байна. Мөн төсвийн алдагдлыг 2018 онд 2,4 их наяд төгрөг  байхаар баталлаа. Энэ  нь хоёр жилийн өмнөхтэй харьцуулахад 1,2 их наяд төгрөгөөр буюу 34 хувиар буурсан үзүүлэлт юм.

Хүүхэд бүр цэцэрлэгийн хүрээнд цэцэрлэгийн 75 барилга шинээр барих, 15 цэцэрлэгийн барилгад өргөлтгөл хийхэд зориулж 64,2 тэрбум төгрөгийн төсөвт тусгахаар Засгийн газраас санал оруулж ирсэн. УИХ үүн дээр нэмж 11 цэцэрлэг шинээр барих, нэг цэцэрлэгийн барилгад өргөтгөл хийх, 12 цэцэрлэгийн өргөтгөлийн санхүүжилтийг нэмэгдүүлэхээр шийдвэрлэж, нийтдээ 11 тэрбум төгрөгийн төсвийг нэмж баталсан. Ингэснээр ирэх 2018 онд 73.4 тэрбум төгрөгөөр 86 цэцэрлэгийн барилгыг шинээр барих, 16 цэцэрлэгийн барилгад өргөтгөл хийх боломж, бололцоо бүрдэж байгаа юм. Боловсролын үйлчилгээг тэгш хүртээмжтэй болгох, хөтөлбөрийн хэрэгжилтийг хэрэгжүүлэхэд 79.9 тэрбум төгрөг зарцуулах саналыг Засгийн газраас ирүүлснийг таван тэрбумаар нэмэгдүүлж, 84.5 тэрбум төгрөг болголоо. Энэ хөрөнгөөр 29 сургууль, гурван бага сургуулийн барилга шинээр барих ажлыг эхлүүлнэ. Мөн 29 сургуулийн барилгыг өргөтгөх, 15 сургуулийн дотуур байр, 11 сургуулийн спортын зал, нэг сургуульд номын сан шинээр барих асуудал энэ хөрөнгөд багтан шийдэгдэж байна

Чуулганы хуралдааны төгсгөлд Монголбанкнаас 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах  үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүгийг хийлээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Ашхабад - 2017
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан