Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Оюу толгойн далд уурхайд 230 км тунель байгуулахаас 27 км –ийг нь бариад байна

  Б.Отгон 2017-11-15 433

Оюу толгойн уурхайн нийт нөөцийн 80 гаруй хувийг далд уурхайгаар олборлоно. Газрын гадаргаас 1300 м-ийн доор далд уурхайн бүтээн байгуулалт хийгдэж байна. Нийт 230 км газар далд уурхайн бүтээн байгуулалт хийгдэхээс өнөөдрийн байдлаар 27 км газарт уурхайн бүтээн байгуулалт хийгдээд байна.  Оюутолгой компани одоогоор жилд 700,000 тн баяжмал үйлдвэрлэж байгаа бол гүний уурхай ашиглалтад оруулснаар жилд 1,800,000 тн баяжмал үйлдвэрлэх юм

Өмнөговь аймагт ажилласан уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар, Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ нар Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. Өнгөрсөн 2016 онд Оюутолгойн 2 дахь шатны санхүүжилтийн 4,3 тэрбум ам долларын санхүүжилтийг татснаар гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил дахин эхэлжээ.  Газрын гадаргуугаас доош ойролцоогоор 1,3 км ийн гүнд орших  хүдэр буулгах 1000 гаруй цэгээс хүдэр олборлоно. Үүний тулд газрын гүнд 230 км урт хөндлөн нэвтрэлтийн ажил хийхээс одоогоор 27 км –ийг хийгээд байна. Мөн 5 босоо цооног өрөмдөхөөс 3 цооногийг ашиглалтад оруулжээ. Одоогоор 2 болон 5-р босоо амны нэвтрэлт, хэвтээ малталтууд, дагалдах дэд бүтцийн ажлууд ,конверийн налуу амны систем зэрэг ажлууд хийгээд байна.

Оюу толгойд хоногт баяжуулах үйлдвэр ашиглалтад оржээ. Өнөөдөр энэ үйлдвэрт 115,400 тн хүдэр боловсруулан баяжмалаа экспортолж байна.  Олборлосон хүдэр дэхь алтны агууламж нэмэгдснээр алтны үйлдвэрлэл өмнөх улирлаас бараг 30 хувь нэмэгджээ.  Олборлосон болон боловсруулсан хүдрийн хэмжээ нэмэгдэж байна. Энэ онд гэхэд 130,000-160,000 тн зэс, 100,000-140,000 унц алт агуулсан баяжмал үйлдвэрлэх тооцоотой ажиллаж байна

Оюу толгой компани энэ оны 3-р улиралд 120,5 сая ам долларын татвар хураамж улсын төсөвт төвлөрүүлжээ. Оюу толгойд нийт 11,000 гаруй үндсэн болон гэрээт ажилчид ажиллаж байгаагаас 90 гаруй хувь нь Монголчууд ажиллаж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Ашхабад - 2017
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан