Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ТЕГ-ын дарга асан Б.Хурц УИХ-ын гишүүн Ж.Батзанданг шүүхэд өгчээ

  Ч.Доржбат 2017-11-15 2245

УИХ-ын гишүүн Ж.Батзандан ТЕГ-ын дарга асан Б.Хурцын талаар энэ сарын 6-нд төрийн ордонд мэдээлэл хийсэн. Тэрээр “Хууль бусаар хүн хулгайлсан хэргээр Герман, Англи, Европын холбоо Б.Хурцыг шалгаж байна. Тэр европын холбоо руу орох эрхгүй болсон энэ хэргийг шалгах ёстой. Мөн С.Зоригийн хэргийн захиалагчийг зарлахгүй гурван хүнд ял өгсөн нь Б.Хурцын хийсэн ажил. Түүнээс хүн болгон айдаг. Миний ээж ч айдаг гэсэн юм. Мөн  “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банканд авч өгөх ажиллагааг гардан зохион байгуулсан хүн бол алдарт тагнуулч Б.Хурц' гэж хэлсэн. Харин Батзандан гишүүн ингэж  хэлснийхээ төлөө ийнхүү шүүхэд дуудагдах болоод байна. Б.Хурцын нэхэмжлэлтэй Ж.Батзанданд холбогдох нэр төр сэргээлгэх шаардлагатай нэхэмжлэлийг 2017 оны 11 сарын 13- ны өдөр Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байна. Шүүх эхлээд гомдлыг хүлээн авах эсэхээ  шийднэ. Хэрэв хүлээн авбал 60 хоногийн дотор өргөдлийг шийдвэрлэх хуулийн заалттай юм байна. Харин УИХ-ын  Батзандан гишүүн ТЕГ-ын дарга  асан Б.Хурцыг дуудаж нээлттэй сонсгол хийх гээд гарын үсэг цуглуулсан ч УИХ-ын гишүүд зайлсхийж байгааг өнөөдрийн УИХ-ын чуулганы үеэр хэллээ.

Тагнуулын ерөнхий газрын дарга асан хошууч генерал Б.Хурц 10 сарын 26-ны өдөр мэдээлэл хийж,  Ц.Нямдорж Хууль зүйн сайд болохоороо Тагнуулын байгууллагыг оролдож эхэлдэг гэж хэлсэн. Үүнийхээ дараа тэрээр удалгүй ажлаа өгсөн юм. Харин үүний араас  гишүүн Ж.Батзандан Б.Хурцын эсрэг мэдээлэл хийсэн билээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Ашхабад - 2017
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан