Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Дархан-Уул аймаг, Улан-Үдэ хоттой найрамдалт харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна

  admin 2017-11-15 156

Дархан, Улаан-Үдэ хотуудын хооронд ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ой энэ онд тохиож байна. Ойг угтаж “Улан-Үдэ хотын соёлын өдрүүд 2017” арга хэмжээ энэ сарын 14-15 ны өдрүүдэд Дархан хотод болно. Энэ үеэр Найрамдлаар овоглосон Дархан хотын бэлэг тэмдэг болох Хаан бугуйвч-Хатан сүйх хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. 

Тэртээх 1967 оны 4 дүгээр сард БНМАУ-ын Дархан хот, ЗСБНХУ-ын Буриадын Автономит Улсын Улаан-Үд хотуудын хооронд ах дүү хотын найрамдалт харилцааны анхны гэрээ байгуулагдсан түүхтэй. Энэхүү гэрээ нь Дархан хотын хувьд дэлхийн улс орны хотуудтай ах дүү, эгч дүү хот болж гадаад харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх үндэслэлийг тавьсан төдийгүй найрамдалт харилцааны анхдагч нь болсон гэдгээрээ онцлог юм. Түүхт 50 жилийнхээ хүрээнд өнөөдөр хотуудын уламжлалт хамтын ажиллагааг бэхжүүлэх, шинэ шатанд гаргах, хамтын нөхөрлөлд тулгуурласан түншлэлийг улам бүр хөгжүүлэх зорилготойгоор “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.

Хоёр хотын найрамдалт харилцаа, олон жилийн ах дүүгийн хамтын ажиллагаа нь олон улсын харилцааны түүхэнд үлгэр дуурайл болохуйц, түүхийн хуудаснаа мөнхөрсөн бат бөх харилцаа болон бодитоор хөгжиж байна. Улан-Үдэ хотын соёлын өдрүүд 2017 арга хэмжээний хүрээнд Соёлын салбар, бизнесийн салбарын удирдлагууд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.  

 “Улан-Үдэ соёлын өдрүүд 2017” арга хэмжээнд оролцохоор Улан –Үдэ хотоос 100 гаруй зочид төлөөлөгчидДархан-Уул аймагт хүрэлцэн ирсэн байна. Өнөөдөр 2 хотын удирдлагууд найрамдлаар овоглосон Дархан хотын бэлэг тэмдэг болсон Хаан бугуйвч-Хатан сүйх хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ. Маргааш соёлын арга хэмжээ хөтөлбөрийн дагуу үргэлжлэн явагдана.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Ашхабад - 2017
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан