Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Газраа өмчлөх эрхийн бичигтэй болж байж захиран зарцуулах эрх үүснэ

  Б.Уянга 2017-11-15 392

Нийслэлийн Газрын албанаас иргэдэд оршин суугаа газраа өмчлөхөд дэмжлэг үзүүлэх зорилготой гурван сарын аяныг 9 дүгээр сараас эхлүүлсэн. Аяны хүрээнд нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэдэд оршин суугаа газраа өмчлөхөд дэмжлэг үзүүлж, газар өмчлөх эрхийг нь газар дээр өгч байгаа ажил Хан-Уул дүүрэгт үргэлжилж байна.

Нийслэлийн газрын албаны ажлын хэсгийнхэн иргэдийн газар эзэмших гэрчилгээний хугацаа нь дууссан бол сунгах хүсэлтийг нь дүүрэгт өгч, тэндээс газрыг нь өмчлүүлэх гэрчилгээ болгон эргүүлэн олгох ажлыг хийж байгаа. Иргэдийн хувьд Газрын тухай хууль болон газар өмчлөлийн талаарх мэдлэг муу байгаас үүдэн газрын талаарх олон асуудал гардаг гэдгийг Газрын албаныхан онцолж байсан.

Өмнө нь “Гэр бүлийн хэрэгцээний газар” гэдэг ойлголт байсан бол 2008 оноос  “Монгол Улсын иргэн бүр газар өмчлөх эрхтэй” гэсэн хуулийн заалттай болсон. Тиймээс газар өмчлөлтэй холбоотой уг асуудлыг шийдвэрлэхдээ эхлээд хамтран өмчлөгчийг хасуулаад хасагдсан хүмүүсийн газар өмчлөх эрхийг нээж өгч байгаа юм. Мөн гадаад явсан хүмүүс маш их байгаа нь Газрын албаны тус ажилд  нэлээдгүй саад учирчээ.

Түүнчлэн иргэдэд байгаа кадастрын зураг нь бодит хашаатайгаа зөрүүтэй байна. Зөрүү үүсч байгаа шалтгааниргэд өөрийнхөө хажууд байгаа 1-2 метр газарт хашаагаа зөвшөөрөлгүй сунгасан нь өмчлөх хүсэлт гаргах үед илэрч гарч иржээ. Энэ зөрчлийг арилгах арга хэмжээнээс болоод зарим өргөдлүүд маань тэр даруй шийдэгдэх боломжгүй байгаа. Энэ зөрчлийг арилгасан тохиолдолд тухайн иргэний хүсэлтийг авч шийдвэрлэж байна. Иргэдэд энэ талын хууль эрх зүйн зөвөлгөө өгөхөд иргэд нааштай, таатай хүлээн авч байгааг дуулгалаа.

Эзэмших эрх гэдэг бол Газрын тухай хуулинд 15-40 жилийн хугацаатай тухайн иргэн тухайн газрыг зориулалтын дагуу ашиглах, эзэмших эрхтэй байна. Газар улсын өмч хэвээрээ байна. Зөвхөн тодорхой хугацаанд амьдрах эрхтэй байдаг. Иргэд энэ эзэмших эрхийн гэрчилгээгээ бариад банкинд очих эсвэл бусдад шилжүүлэх тохиолдолд энэ эрх бүрэн хангагдахгүй. Учир нь өөрийнх нь өмч биш юм. Ийнхүү Хан-Уул дүүргийн 150 гаруй өрх газар өмчлөх эрхийн гэрчилгээ албан ёсоор өөрийн болгоод байна. Тус аяны хүрээнд нийслэлийн төвийн 6 дүүргийн 43 хорооны 3442 нэгж талбарт иргэний ахуйн зориулалтаар газар эзэмшиж буй иргэдэд газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлж буйд иргэд талархаж буйгаа илэрхийллээ. 

 

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Ашхабад - 2017
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан