Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

МҮЭХ анхдагч шатандаа хүрч ажиллаж эхэллээ

  Б.Уянга 2017-11-15 169

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны 22-р их хурал өнгөрөгч долоо хоногт болсон. Их хурлын үеэр үйлдвэрчний эвлэлийн холбоог анхдагч нэгждээ хүрч ажилладаггүй хэмээх шүүмжлэл багагүй гарчээ.  Үйлдвэрчний эвлэл уг шүүмжийг хүлээн авч өнөөдрөөс зарим байгууллагуудын үйлдвэрчний эвлэлийнхэнтэй уулзаж ярилцах ажлыг өрнүүллээ.

 22-р их хурлаар МҮЭХ-ны дүрэм болоод төрөл , дотоод ажлыг хэлэлцэн ярилцсан.  Хурлаар өмнөх дарга Ц.Амгаланбаатар улиран сонгогдож ажлаа үргэлжлүүлэхээр болсон. Хурлаар үйлдвэрчний холбооны гишүүд төв удирдлагаа анхдагч нэгжүүдэд хүрч ажилладаггүй асуудлын гүнд орж ул суурьтай хардаггүй гэх шүүмж их гарсан учраас ийнхүү ажлаа эрчимжүүлжээ. Анхны ирсэн байгууллага УБ цахилгаан түгээх сүлжээ. Тэд улиран сонгогдсон ерөнхийлөгчийг ширээний цаанаас асуудлыг харж шийдэх бус бодит байдалтай газар дээр нь үзэж танилцан шийдээсэй хэмээн хүсч байгаагаа илэрхийллээ.
  МҮЭХ өнгөрсөн дөрвөн жилд хөдөлмөрчдийн эрх ашгийг хангах олон асуудлыг шийдэж, ажлын өндөр бүтээмжтэй ажилласан. Дараагийн дөрвөн жилд ч дээрх амжилтаа бататгаж, нийгмийн нүд чих болж, дуу хоолойгоо өргөсөөр байх болно гэдгийг онцолсон. Тиймээс ажлын явцаа чанаржуулж асуудалтай байгаа албан байгууллага бүрт хүрч ажиллана гэж хэллээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Ашхабад - 2017
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан