Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Нийслэлийн 9-н дүүргийн “ХҮҮХДИЙН ЭЛЧ”-үүд батламжаа гардаж андгайгаа өргөлөө

  admin 2017-11-20 1093

Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас зохион байгуулсан Нийслэлийн хүүхдийн элчийг тодруулах, андгай өргөх ёслолын ажиллагаа боллоо. Ёслолын ажиллагааг Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр нээж Нийслэлийн 9-н дүүргийн хүүхдийн элчүүддээ батламжийг нь гардуулсан бол сурагчид энгэрийн тэмдгийг нь зүүж, элчүүд андгайгаа өргөлөө.

Нийслэлийн хүүхдийн элчүүд:

  • Хан-Уул дүүргийн Хүүхдийн элч Баатаржавын ХАЛИУН /Дуучин/
  • Багануур дүүргийн Хүүхдийн элч Тэрбишийн ОЮУНБОЛД /Багануур дүүргийн Засаг даргын орлогч/
  • Налайх дүүргийн Хүүхдийн элч Хүрэлчулуун АНХБАЯР /Налайх дүүргийн Засаг даргын орлогч/
  • Налайх дүүргийн Хүүхдийн элч Бямбасүрэн ТЭЛМҮҮН /Оюутан/
  • Сүхбаатар дүүргийн Хүүхдийн элч Базаржавын НАВЧАА /Найруулагч, жүжигчин/
  • Баянгол дүүргийн Хүүхдийн элч Төмөрхуягийн ЭНХТАЙВАН /БГД-ийн ИТХ-ын ажлын албаны дарга/
  • Сонгинохайрхан дүүргийн Хүүхдийн элч Жигжидсүрэн САНДАГСҮРЭН /СХД-ийн засаг дарга/
  • Баянзүрх дүүргийн Хүүхдийн элч Дамдинсүрэн НАЦАГДОРЖ /”Оточ манрамба” дээд сургуулийн захирал, “Маналын хүүхдүүд” ТББ-ын тэргүүн
  • Чингэлтэй дүүргийн Хүүхдийн элч Сүхбаатар САРАНГЭРЭЛ /”Сити” дээд сургуулийн тайзны ярианы багш/

Хүүхдийн эрхийн тухай хуульд заасны дагуу болон бусад холбогдох журмын дагуу хүүхдийн эрх хамгааллын асуудлаар санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх зорилготой ажиллах бас нэгэн бүтэц бий болж байгаа нь Нийслэлийн дүүрэг бүрд томилогдон ажиллаж байгаа хүүхдийн элчүүд юм. Хүүхдийн элчүүд нь хүүхдийн сайн сайхны төлөө сайн дураар ажиллахаа илэрхийлсэн бөгөөд дүүрэг бүрийн хүүхдийн чуулганаас санал хураалтаар сонгогдсон элч бөгөөд 3 жилийн хугацаатай ажиллана НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан