Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Галын улмаас энэ онд 8 хүүхэд амиа алдаж, 13 хүүхэд түлэгдэж бэртжээ

  Б.Уянга 2017-11-21 2448

СХД-ийн 23-р хорооны нутаг дэвсгэрт энэ харамсалтай хэрэг гарчээ.  11 сарын 17-нд нийслэлийн онцгой байдлын газарт дуудлага 15 цагийн үед ирсэн байна. Шалгалтаар СХД-ийн 23-р хороонд оршин суух Э-гийн таван ханатай монгол гэр бүрэн шатаж, гэрт байсан 5-12 насны гурван хүүхэд шатаж нас барсан хэргийг СХД-ийн цагдаагийн гуравдугаар хэлтэс шалгаж эхэлжээ.  Албан бус мэдээллээр гэрт газ байсан байх магадалтай гэнэ.

Хүйтэн сэрүүний улирал эхлэхтэй зэрэгцэн гэр хорооллын айл өрхүүдийн галлагаа ихэсч үүнийгээ дагаад ахуйн гал гарах нь ихэсдэг.  Энэ хэрэгтэй ижил харамсалтай хэрэг жилийн өмнө гарч байсан юм. Мөн л бага насны хоёр хүүхэд гэртэйгээ шатаж амиа алдаж байсан.   Өчигдөр ХУД-ийн 11-р хороо Удирдлагын академийн урд байранд цонхоор хоёр хүүхэд унах гээд байна гэсэн дуудлага иржээ.  Нийслэлийн аврах 105-р бүлэг очиж хаалгыг эвдэн 7 настай эм, 2 настай эрэгтэй хүүхдийг аюул осолгүй буулгасан байна.Бага насны хүүхдээ харгалзах хүнгүй, хараа хяналтгүй орхисноос үүдэн энэ мэтчилэн ослууд гарсаар байгаа учраас эцэг эхчүүдийг бага насны хүүхэддээ тавих хараа хяналтаа чангатгаж , ахуйн ослоос урьдчилан сэргийлж байнгын хүнтэй орхиж , цахилгааны ил утас, халуун тогоо зэргийг хол байлгахыг сануулж байна. Он гарсаар нийт 2164 гал түймэр гарснаас 89 хувийг обьектын гал түймэр эзэлж үүнд 8 хүүхэд өртөн амиа алдаж, 13 хүүхэд түлэгдэж бэртжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан