Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Мэргэжлийн гагнуурчдын улсын аварга шалгаруулах тэмцээн болж байна

  admin 2017-11-21 580

Мэргэжлийн гагнуурчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд Дулааны цахилгаан станц ТӨХК, Хасу мегаватт, Оюу толгой , УБТЗ, Монголын иргэний агаарын тээвэр, Багануурын уурхай, УБ болон Дарханы дулааны сүлжээ зэрэг нийт 40 байгууллагын 120 гагнуурчин 4 төрөлд өрсөлдөж байна. Мэргэжлийн гагнуурын үйл ажиллагаа сүүлийн үед эрчим хүч, уул уурхай, барилга, нисэх, төмөр зам, нефть , нийтийн аж ахуй, төмөрлөгийн үйлдвэрлэлийн салбарт өргөн хүрээтэй хөгжиж байна.  Тиймээс Монголын материал судлал, гагнуурын нийгэмлэгээс гагнуурчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлж, урамшуулж дэмжих, ур чадварын түвшинг олон улсын жишигт ойртуулах зорилгоор мэргэжлийн гагнуурчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг 2 жилд нэг удаа зохион байгуулж иржээ.

Тэмцээнд 2014, 2016, 2017 оны шилдэгүүд оролцож байна. Гагнуурчид уг тэмцээнд оролцсоноор чадвар чансаагаа сорихоос гадна туршлага судлах боломжтой. Энэ жилийн тэмцээн илүү өрсөлдөөнтэй сонирхолтой болж байгааг оролцогчид ярилаа.

Тэмцээний дүнгээр 2018 онд Бээжин хотод болох олон улсын гагнуурчдын ур чадварын ARC CUP тэмцээнд оролцох шилдэгүүдэд эрхийн бичиг гардуулна. Тэмцээн 11 сарын 24-ныг хүртэл үргэлжилнэ. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан