Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Их Британийн уулчны аминд хүрсэн Б.Гантулгад 16 жилийн ял оноожээ

  admin 2017-11-22 4709

Их Британийн уулчин 53 настай С.Нэш өнгөрсөн наймдугаар сард Монголд ирээд харамсалтайгаар амиа алдсан билээ. Эль хэргийн буруутанг өнгөрсөн баасан гаригт орон нутгийн шүүхэд шүүж, улмаар 16 жилийн хорих ял оноосон талаар талийгаачийн ар гэрийнхний өмгөөлөгч Кэйран Митчел BBC-д мэдээлсэн байна. Талийгаачийн эхнэр нөхрөө алдсанаар сэтгэл санааны хувьд маш хүнд байсан бөгөөд хэрэгтэнд ял оноосноор бага ч болов дээрдсэн гэжээ.

Талийгаач эр Архангай аймгийн Хангай сумын Хангайн ноёны оргилд гарах гэж яваад бусдын гарт амиа алдсан байдалтай олдсон. Тус хэргийг Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Архангай аймгийн цагдаагийн хэлтэстэй хамтран шалгаж, сэжигтэн этгээдийг саатуулсан байдаг.

Сэжигтэн этгээд нь Архангай аймгийн харьяат бөгөөд 1981 онд төрсөн, 34 настай Б.Гантулга гэгч байжээ. Түүнээс хохирогчдын биед явсан зарим зүйлийг эд мөрийн баримт болгон хураан авсан. Тухайлбал, талийгаачийн бичиг баримт, онгоцны тийз зэргийг хураан авчээ.

Сэжигтэн Б.Гантулга нь өмнө нь 2014 онд Эрүүгийн хуулийн 145.1-ээр хэрэг үүсгэгдэн шалгагдаж байсан бөгөөд 2016 онд мөн Эрүүгийн хуулийн 145.2-оор шүүхээс нэг жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгүүлсэн байна. Ийнхүү тэнсэн харгалзах ялтай байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн нь энэ аж.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан