Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Бага насны хүүхдийг бэлгийн хүчирхийллээс сэргийлэх олон улсын туршлагыг нэвтрүүлжээ

  Ч.Доржбат 2017-11-23 589

Манай улсад хүүхэд, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн асуудал ихээхэн яригдах болсон. Ялангуяа, бага насны хүүхдийг аливаа хэлбэрийн хүчирхийлэлд нэгэнт өртсөн хойно нь хэрхэн хамгаалах, ямар арга хэмжээ авах талаар нийгэмд шуугиан үүсгэдэг. Тэгвэл хүүхдийг цэцэрлэгийн наснаас нь хүчирхийллийн талаар зөв ойлголт мэдлэгтэй,  биеэ хамгаалах чадвартай болгож төлөвшүүлдэг олон улсын туршлага бий. Энэ туршлагыг манай улсад нэвтрүүлж,  4-6 насны төвөвшлийн насны хүүхдүүдэд хүчирхийллээс өөрсдийгөө хэрхэн хамгаалах талаар зааж байна.

 Сүүлийн үед 5-6 настай бага насны хүүхдүүд хүчирхийлэлд өртсөн таагүй мэдээллүүд ар араасаа гарсан. Тухайлбал Цагдаагийн байгууллагад өнөөдрийн байдлаар  5 болон 7 настай хоёр ч бага насны хүүхэд хүчирхийлэлд өртсөн хэрэг шалгагдаж байна.Ийм нөхцөл байдлыг харгалзан бага насны хүүхдэд хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, мэдлэг олгох тогтолцоог сургуулийн өмнөх боловсролын  тогтолцоо хүүхдүүдэд олгож байна. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан