Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Замын цагдаа, Онцгой байдлын газар, Түргэн тусламжийн төв, Хот тохижилтын газрын ажилтан, алба хаагчдад гар утас бэлэглэлээ

  admin 2017-12-06 848

Нийгмийн хариуцлагыг дээдлэгч Мобиком корпораци, Дэлхийн шилдэг гар утас үйлдвэрлэгчдийн нэг “Huawei” компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газар “Huawei mechnologies” компани нйигмийн хариуцлагынхаа хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран иргэдийн ая тух, эрүүл, аюулгүй байдлыг сахин хамгаалдаг Замын цагдаагийн алба, нийслэлийн Онцгой байдлын газар, Түргэн тусламжийн төв-103, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ зэрэг төрийн байгууллагуудын 200 ажилтан, алба хаагчдад ажлын шуурхай байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх зорилгоор 200 ширхэг “Huawei Y3” маркийн ухаалаг гар утас бэлэглэлээ.

Тус арга хэмжээнд НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, Мобиком корпорацийн  Олон нийт, хамтын ажиллагааны газрын захирал Э.Чинзориг, ЗЦА-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат болон бусад холбогдох байгууллагуудын удирдлагууд оролцлоо.

Мэдээлэл харилцаа, холбооны салбарт ухаалаг утасны хэрэглээ нэмэгдэхийн хэрээр хэрэглэгчид хоорондоо шуурхай мэдээлэл дамжуулж, солилцох шаардлага тулгарч байна. Дунджаар насанд хүрсэн нэг хүн өдөрт 80-90 удаа утсаа шалгаж, асаадаг бөгөөд эмч, цагдаа болон иргэдийн ая тух, аюулгүй байдлыг сахин ажилладаг ажилтан, алба хаагчид өдөрт дунджаар 30 минутын турш утсаар ярьдаг гэсэн судалгааг ДЭМБ-аас гаргажээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан