Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Дорнод аймагт Хятад улсын иргэний амь насыг хөнөөжээ

  Ч.Доржбат 2017-12-06 31132

Баттай эх сурвалжийн өгсөн мэдээллээр БНХАУ иргэн нь Дорнод аймагт мах худалдан авч байсан. Биедээ их хэмжээний мөнгөтэй явсан байж болзошгүй гэж мэдээллээ. Тухайн иргэн орчуулагчийн хамт 2017 оны 12 сарын 04-ны 21 цагаас хойш утас нь холбогдохгүй ямар ч холбоогүй болжээ. Тиймээс ойрын хүмүүс нь Дорнод аймгийн Цагдаагийн газарт дуудлага өгсөнөөр тус аймгийн Цагдаагийн газар дуудлагын дагуу шуурхай ажиллаж Хятад улсын иргэний цогцосыг өчигдөр Дорнод аймгийн төвөөс холгүйхэн газраас олсон байна. Хэрэг явдалтай холбогдуулан Улсын Мөрдөн байцаах албаны Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн алба хаагчид шуурхай ажиллаж дөрвөн хүнийг Улаанбаатар хотоос саатуулсан байна. Тухайн иргэнд Монгол улсын иргэн орчуулын үйлчилгээ үзүүлж байсан. Тэрээр амьд олдсон гэлээ. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан