Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Ардчилсан намын анхан дунд шатны удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ

  Г.Бадамлянхуа 2017-12-07 195

Энэ өдрүүдэд Ардчилсан хувьсгалын 28 жилийн ой тохиож байна. Ардчиллын төлөө намуудын нэгдсэн өдөр, Монголын ардчилсан холбоо байгуулагсан зэрэг түүхэн тэмдэглэлт өдрүүд тохиож байна. Ойн хүрээнд зохион байгуулж байгаа Ардчилсан намын анхан, дунд шатны удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдрөөс эхэлж байна.

 Ардчилсан хувьсгалын 28 жилийн ойн хүрээнд  намын анхан, дунд шатны удирдах ажилтны зөвлөгөөн болж байна. Ардчилсан намын зүгээс шинэчлэлийн бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх, намын бүх шатны байгууллагын уялдааг хангаж ажиллахад энэ зөвлөгөөн чухал түлхэц болно хэмээн үзэж байна. Мөн улс төрийн аль ч хүчин хөгжлийн бодлогоо зөвхөн 4 жилээр тодорхойлолгүй, алсыг харсан, өргөн хүрээнд төлөвлөж, тодорхойлох нь улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр болно гэдгийг тус намынхан хэлж байлаа.

Зөвлөгөөнд 330 сум, нийслэлийн 152 хорооны Арчилсан намын удирдах ажилтнууд, идэвхтэн гишүүдээс бүрдсэн 1150 хүн оролцож байна. Өнөөдөр эхэлсэн зөвлөгөөн энэ сарын 9-ний өдрийг хүртэл 3 хоног үргэлжлэх юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан