Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Төсвийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсангүй

  Б.Отгон 2017-12-07 411

Монгол улсын Ерөнхийлөгчийн хориг УИХ –ын  чуулганд 3 дахь удаагаа бүдэрлээ. Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуульд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг өнөөдөр чуулганы хуралаанаар хэлэлцээд дэмжсэнгүй.  УИХ-аас батласаан 2018 оны төсөв хүчин төгөлдөр байхаар боллоо.

Төсөвт Ерөнхийлөгчийн тавьсан хоригт Төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, хөтөлбөр, хөрөнгө оруулалтын арга хэмжээний зардал 2017 оны анх батлагдсан дүнгээс 475.1 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн, зөвхөн тоног төхөөрөмжийн худалдан авалтын зардал өмнөх оныхоос 192.9 тэрбум төгрөгөөр өссөн байна. Төсөвт суусан үр ашиггүй нэг удаагийн халамж болон төрийн байгууллагын албан конторын барилга, байгууламжид төлөвлөгдсөн хөрөнгө оруулалтын зардлыг танах, дэд сайд, орлогч дарга гэх мэт эрхлэх асуудал нь тодорхойгүй, чиг үүрэг нь давхардмал албан тушаалуудыг цомхотгож төлөвлөгдсөн урсгал зардлыг нь хэмнэх зэрэг арга хэмжээг авах боломж бүрэн байна. Мөн төсвийн хэлэлцүүлгийн үед гэнэт 58 тэрбум төгрөгийн зардал бүхий 125 төрлийн хууль зөрчсөн, зураг төсөвгүй байж болох хөрөнгө оруулалт нэмэгдсэнийг хүчингүй болгосноор өр нэмэхгүй байх боломжтой байна гэж үзээд хориг тавьсан гэж УИХ-ын Тамгын газрын дарга хэллээ

Сангийн сайд хариулахаа сүүлийн дөрөв таван жилд манай улс төсвөөс гадуур олон данстай, тэдгээрээр олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байснаас дотоодын нийт бүтээгдэхүүний алдагдал ойрын жилүүдэд 12.9-17.8 хувьтай байхаар байсан. Харин төсөвт тусгагдаагүй явж ирсэн эдгээр олон данс, төсөл, хөтөлбөрийг нэгтгэж Монгол Улс нэг төсөвтэй болсноор төсвийн алдагдлыг өнгөрсөн оныхоос 1.5 хувиар буюу 400 гаруй тэрбум төгрөгөөр буулгаж, дотоодын нийт бүтээгдэхүүний 8 хувь байхаар тооцож баталсан. Төсвийн орлого, зарлагын зөрүү 2.4 их наядын алдагдлыг бууруулах нь амар асуудал биш. Иймээс Засгийн газар өндөр хүүтэй бонд гаргадаг, арилжааны банкуудаас өндөр хүүтэй зээл авдаг явдлыг цаашид зогсоож, төсвийн сахилга, хариуцлагыг сайжруулах, төсвийн хөрөнгийн үр ашгийг дээшлүүлэхэд Засгийн газар анхаарч ажиллаж байгааг хэллээ

Түүнчлэн хоригт Улсын Их Хурал улсын нэгдсэн төсвийг баталдаг юм шиг буруу ойлголттой, агуулгын алдаатай, зөрүүтэй тоо баримт авч оруулсан зэрэг алдаа мадагтай зүйл дурдагдсан байна гэдгийг нэмж хэлсэн. Ингээд Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуульд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн Байнгын хороодын саналын томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 51 гишүүний 42 нь буюу 82.4 нь дэмжиж, энэ талаарх тогтоолыг баталлаа.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан