Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Хятад улсын иргэнийг хөнөөсөн хэрэгт 22-25 насны залуус сэжиглэгдэж байна

  Ч.Доржбат 2017-12-08 1478

Дорнод аймгийн Хэрлэн сумын  1-р  багийн нутаг дэвсгэр түр хугацаанд оршин сууж байсан БНХАУ-ын хоёр иргэн 2014 оны 12 сарын 04-ны өдөр гэрээсээ сэжигтэй байдлаар алга болсон хэрэгт мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулахад БНХАУ-ын иргэнийг олон удаа хүйтэн мэсээр гэмтээн амь насыг бүрлэгсэн байжээ. Мөн Хятад улсын иргэнд орчуулыгн үйлчилгээ үзүүлж байсан орчуулагч эмэгтэйг барьцаалан авч явахдаа хүчирхийлсэн байна.Харин ЦЕГ-ын  Мөрдөн байцаах алба, Эрэн сурвалжлах хэлтэс, Дорнод аймгийн Цагдаагийн газар  шуурхай ажиллаж  сэжигтнүүдийг саатуулсан аж.

Энэ хэргийг үйлдсэн байж болзошгүй сэжигтнүүд 22-25 насны залуус байна. Нийгэмд Хятад иргэдийг үзэн ядах, тэдний амь насыг хөнөөчихвөл хуулийн хариуцлага  огт байхгүй мэт турхиралт нийгэмд их байдаг.  Энэ давалгаа нь залуусыг буруу тийшээ хөтөлж  эхэлж байгаа нь дээрхи харамсалтай үйл явдал харуулж  байна гэдгийг мэргэжилийн хүмүүс онцлон хэлж байна. Тиймээс хүүхэд залуусыг хэт туйлшралд автахгүй байхыг энэ мэдээллээр сэрэмжлүүлж байна.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан