Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Тусгай сургуулийн сурагчдад "Хайрла, хамгаал" аяны өдөрлөгийг зохион байгууллаа

  Ч.Доржбат 2017-12-08 309

Мөрдөн байцаах албанаас 29 болон 116-р тусгай сургуулийн сурагчдын дунд  “Хайрла хамгаал” аяны хүрээнд өдөрлөг зохион байгуулж байна . Дээрхи хоёр сургуульд хэлний бэрхшээлтэй хүүхдүүд суралцдаг тэдний дунд  “хайрла хамгаал “ сэдвийн доор гар зураг,  болон зохион бичлэгийн уралдаан зарлаж шилдэг сурагчдыг шагнаж урамшуулж байна. Мөн СУИС-ийн оюутнууд мөрдөн байцаах албатай хамтарч урлагийн тоглолт толилуулж байна. Мөн Хүчирхийллээс хэрхэн хамгаалах вэ сэдвийн доор мэдээлэл өгч байна.

Ирэх долоо хоногт тус албанаас Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн тусгай сургуулиар явж энэ өдөрлөгийг зохион байгуулах юм байна. Дан ганц хүүхдийн хамгаалал ярих бус, дундуур нь  урлагийн тоглолт зэрэг соёлын арга хэмжээг хамт зохион байгуулж байгаа болохоор сурагчдад сонирхолтой байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан