Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Төв талбайн сүлд модны гэрлийг асаалаа

  Б.Уянга 2017-12-16 2173

Сүлд мод ны гэрэл асаах ёслолын үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Он солигдох торгон мөч ойртож байгаа энэ цаг үед Монгол Улсын нийслэл  Улаанбаатар хотын төв  талбайдаа хуран цугларсан та бүхний энэ оройн түмэн амгаланг айлтган мэндчилье.

Яг нэг жилийн өмнө Их жанжны талбайд сүндэрлэх “Сүлд модны гэрэл асаах” ёслолыг миний бие нээж байсан билээ. Нэг жил харвасан сум шиг өнгөрөхдөө Нийслэл хотод олон өөрчлөлт, шинэчлэлтийг авчирч чадсан гэж хотын даргын хувьд бодож байна. Ололтоо бид бататгаж, алдаагаа засч, иргэнээ сонсч, дээдэлж ажиллана” гэдгийг тодотгож байлаа.

Дэлхийн томоохон хотууд төв талбайдаа шинэ жилийн сүлд модоо засч, иргэдтэйгээ хамт гэрлийг нь асааж шинэ оноо угтдаг уламжлалтай. Энэ уламжлалын дагуу нийслэл хотынхоо төв талбайд шинэ жилийнхээ сүлд модныхоо гэрэл асаах ёслолыг зургаа дахь жилдээ хамтдаа хийж байна

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө