Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

“Эрээнцав-Чойбалсан-Хөөт-Бичигт- чиглэлийн төмөр замын эдийн засгийн судалгааг хийх 3 улсын зөвлөгөөн болж байна

  admin 2018-01-22 576

 “Эрээнцав-Чойбалсан-Хөөт-Бичигт- чиглэлийн төмөр зам нь нийт 1600 орчим км байх юм. Энэхүү зам баригдсанаар ОХУ-БНХАУ хоорондын ачаа тээвэрлэх хамгийн дөт зам, дээрээс нь тээвэрлэлтийн зардал бага зэрэг хоёр улсад давуу талтай. Харин манай улсын хувьд төмөр зам дагасан бүс нутгийн хөгжил явагдахын зэрэгцээ уул уурхайн бүтээгдэхүүнээ эргэлтэд оруулж эдийн засгаа өсгөх, үүнийг дагасан ажлын байр нэмэгдэнэ хэмээн үзэж байгаа юм.  Мөн "Энэ замыг барьсанаар Хятад болон Ази Европыг холбосон төмөр замын бодлоготой уялдаж байна. Мөн Монголын далайд гарах хамгийн дөт зам болох юм.  Төмөр замыг барьж байгуулсанаар Монголын уул уурхайн бүтээгдэхүүн Хятадын бүх зах зээлд хүрэхээс гадна далайн гарцаар Зүүн ази, хойшоо ОХУ-д гарах бүрэн боломжтой болж байгаа юм" хэмээн  Ляонины Нийгмийн ухааны академийн дэргэдэх Хүлэмжийн хийг бууруулах судалгааны хүрээлэнгийн дэд Захирал Дэли Би онцолж байлаа.  Чойбалсан-Хөөт чиглэлийн төмөр замын хээрийн судалгааны ажил, археологи, палентеологийн судалгааны ажил болон байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийж, техникийн зураг төслийг боловсруулж дуусгаад байгаа юм. Харин барилгын ажлыг 2020 он гэхэд барьж дуусгахаар төлөвлөжээ.  Зөвлөгөөний дүнд зүүн бүсийн төмөр замаар тээвэрлэх боломжтой  тогтвортой ачаа тээврийн бодит тооцоог гаргах, Дорнод Сүхбаатар аймгийн нутаг дахь ашигт малтмалын орд газруудын хайгуул ашиглалт борлуулалтын өнөөгийн болон хэтийн үр дүн тооцох, хөрш хоёр орны ачаа тээврийг өөрийн нутгаар дамжуулан тээвэрлэх боломжийг олгох зэрэг тодорхой үр дүн, нэг ойлголтод хүрнэ гэж үзэж байна.  Зөвлөгөөн 2 өдөр үргэлжилнэ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан