Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Зам тээврийн ослын 90 хувь нь жолоочийн буруугаас болжээ

  admin 2018-01-22 961

2018.01.20,21-ний өдрүүдэд Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 490 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс зам тээврийн ослын 379 дуудлага бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас нийслэл хотод 13 хүн гэмтэж, орон нутагт нэг хүний амь нас хохирсон нөхцөл байдалтай байна. Мөн тухайн өдрүүдэд зам тээврийн осолд бага насны хүүхэд өртөөгүй бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн хичээл амарсантай холбоотойгоор нийслэл хотын замын хөдөлгөөний ачаалал 35 хувиар буурсан байна.

Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 50 зөрчлийг илрүүлэн шалгаж байна. Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн есөн осол, мөргөлдөх хэлбэрээр 14 осол тус тус бүртгэгдсэн бөгөөд дээрх ослын 90 орчим хувь нь жолоочдын буруутай үйлдлийн улмаас гарсан байна.

Тухайлбал Төв аймгийн Эрдэнэ сумын Багазүтлүүр гэх газар асфальтан замд Howo маркийн автомашин нь H.Porter маркийн автомашинтай мөргөлдөж жолооч Ц-н амь нас хохирсон ноцтой зам тээврийн осол хэрэг гарсанд шалгалтын ажиллагаа явуулж байна. Мөн алба хаагчдаас цагдаагийн нийтлэг үүргийн хүрээнд 2017.12.22-ны өдөр Баянзүрх дүүргийн нутагт гарсан орон байрны хулгайн гэмт хэрэгт эрэн сурвалжлагдаж байсан H.Grace маркийн болон бусад хоёр тээврийн хэрэгслийг олж тогтоон харьяа нэгжид шалгуулахаар тус тус хүргүүлжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө