Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Монгол улс анх 1964 онд өвлийн олимпод оролцож байжээ

  Г.Болорсүх 2018-02-12 1120

Монгол улсын Олимпийн наадмын шинэ хуудас Австри улсын Инсбрук хотоос эхэлсэн байдаг. Монгол улс "Инсбрук - 1964" Өвлийн IX Олимпийн наадамд тэшүүрийн спортын төрөлд 4, цанын спортын төрөлд 9 тамирчнаа илгээсэн нь Өвлийн Олимпийн наадмын түүхэнд хамгийн олон Монгол тамирчин оролцсон явдал юм.

 

undefined

Монголын багийн тугчаар Л.Цэнд /МУГТ/ оролцсон бол тэшүүрийн спортын төрөлд Ц.Лхамжав /МУГТ/ Монголын Өвлийн спортын түүхэнд тэшүүрийн төрлөөр оролцсон цорын ганц эмэгтэй тамирчин юм. Мөн биатлонч төрөлд өрсөлдсөн Б.Дамдинжав 14 орны 51 тамирчнаас 38-р байранд орсон нь Монголын Өвлийн Олимпийн наадмын түүхэнд үзүүлсэн хамгийн өндөр амжилт болон үлдсэн.

undefined

Дасгалжуулагч П.Рэнцэндоржын дурсамжаас...

1956 онд анх цанын улсын шигшээ баг байгуулагдаж дасгалжуулагчаар ЗХУ-ын Ленинград хотноо цанын багш дасгалжуулагч мэргэжлээр төгссөн  Пүрэвийн Рэнцэндорж  анхны дасгалжуулагчаар ажиллах хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг хүлээсэн юм. БНМАУ-ын намын төв хороо, сайд нарын зөвлөлийн шийдвэрээр нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх ард түмэнд түгээн дэлгэрүүлэх мэргэжлийн дасгалжуулагч нарыг бэлтгэх зорилгоор ЗХУ-ын биеийн тамирын сургуульд цана, тэшүүр, хөнгөн атлетикын мэргэжлээр багш дасгалжуулагчдыг бэлтгэж суралцуулж төгсгөж байсан нь одоогын спортын түүхийн суурь тавигдах эх үндэс нь болжээ. 1963 онд ХБНГУ-д олон улсын цанын их хурал хуралдаж Монголоо төлөөлж Дасгалжуулагч П.Рэнцэндорж , тамирчин н.Дашгай, тамирчин н.Бадамханд нар оролцон ОЛИМПИД орох эрхээ авч байсан түүхтэй.

Дасгалжуулагч П.Рэнцэндоржын гэр бүлийн хувийн архиваас...

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Пёнчан-2018
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан