Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Улаанбаатарт өдөртөө 13-15 градус хүйтэн байна

  admin 2018-02-13 215

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөө шөнө төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, өдөртөө төв, зүүн аймгуудын зарим газраар  цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, нутгийн зүүн хагаст хүйтэн салхитай байхыг анхааруулж байна.

2018 оны 02 дугаар сарын 12-ны 20 цагаас 02-р дугаар сарын 13-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс  секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 19-24 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр  шөнөдөө 26-31 градус, өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 градус хүйтэн, өдөртөө 3 хүйтнээс 2 градус дулаан,  бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

 

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсэг, өдөртөө  нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 26-31 градус,  өдөртөө 15-20 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр  шөнөдөө 21-26 градус, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.  Хэрлэн,  Халх голын хөндий,  Дарьгангын тал нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун секундэд 8-13 метр. Шөнөдөө 22-24 градус, өдөртөө 10-12 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.  Өмнөговийн нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 24-26 градус, бусад хэсгээр 19-21 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.

2018 оны 02 дугаар сарын 14-нөөс 02 дугаар сарын 18ыг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

14-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Халх голын сав газраар, 15-нд зүүн аймгуудын нутгаар бага зэргийн цас, 16-нд баруун аймгуудын нутгаар, 17-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 15-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 16-нд баруун аймгуудын нутгаар, 17-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Увс нуур, Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 20-25 градус, Хүрэн бэлчир, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нөмөр нөөлөг газраар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.                

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Пёнчан-2018
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан