Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

“УЛААНБААТАР-БЭЭЖИН-УЛААНБААТАР” олон улсын дугуйн уралдаан болно

  admin 2018-02-13 289

Манай дугуйчид 1954 онд Улаанбаатараас Бээжингийн чиглэлд дугуйгаар аялж байсан түүхтэй. 64 жилийн өмнөх тэр аялалд Монголын дугуйн спортыг үүсгэн байгуулагч, гавъяат дасгалжуулагч Цэвгээгийн Даржаа оролцсон нь өнөөдөр амьд сэрүүн үлдсэн цор ганц тамирчин болжээ.  Тэгвэл энэ аялалын буухиа түүчээлж, олон улсын хэмжээний дугуйн уралдаан энэ оны 9-р сард болох нь. Өнөөдөр/2-12/  Монголын дугуйн холбоо, Өмнөд хөршийн спорт хөгжлийн байгууллага хооронд гэрээ байгуулан гарын үсэг зурж, дугуйн спортыг хөгжүүлэхэд хамтран ажиллахаар боллоо. Хоёр орны хооронд болдог энэ тэмцээнийг 28 жилийн өмнө буюу 1990 онд зохион байгуулснаас хойш дахин ийм аялал болоогүйг талууд ярьж байна.

“GRAND CHINA” СПОРТ ХӨГЖЛИЙН ДАРГА ХОУ ДАВЕЙ: 30-аад жил тасарсан уралдааныг бид сэргээн зохион байгуулахаар боллоо. Аялалын маршрут ч тодорхой болоод байна. Тамирчид Сүхбаатарын талбайгаас хөдөлж Замын үүд орно. Замын үүдээс Хөх хот, Хөх хотоос Хэбэй муж, Хэбэй мужаас Жанчхүү- улмаар  Жанчхүүгээс Бээжин орно. Дугуйчдыг Бээжинд ирсний дараа хүлээн авах ёслолын арга хэмжээг тусгайлан зохион байгуулна. Энэ үеэр бид нэгэн томоохон хүндэтгэлийн арга хэмжээ хийхээр төлөвлөж байна. Энэ нь, 1954 онд Улаанбаатараас Бээжин, Бээжингээс Улаанбаатар хүртэл дугуйгаагаар аялсан Даржаа гуайг хүлээн авч, хувцас хэрэглэлийг нь Хятадын Спортын музейд хадгалж, түүхэнд мөнхлөх юм. Энэ уралдаан манай хоёр улсын харилцааг бататгаж, хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна" хэмээн ярьсан юм.

Манай улсын дугуйн спортын амжилтын түүхийг сөхвөл 1974 онд Иранд болсон Азийн тоглолтоос Монголын баг тамирчид хүрэл медаль хүртэж байсан. Мөн тив дэлхийн тэмцээн, уралдаанд оролцож, ур чадвар, чансаагаараа дээгүүрт жагссаар байна.

Тамирчдынхаа амжилтыг  ахиулахын төлөө Монголын дугуй холбоо ихийг хийнэ гэдгийг энэ үеэр онцолж байлаа. Ирээдүйн олимпын аваргатай болохын төлөө, бүхий л чадлаа дайчилж, дэмжин ажиллана гэдгийг хэлж байна.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Пёнчан-2018
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан