Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Баярын өдрүүдэд согтуугаар жолоо барихгүй байх, нэг нэгэндээ хүндэтгэлтэй хандахыг анхааруулж байна

  Г.Бадамлянхуа 2018-02-14 130

Өнгөрсөн жилийн Сар шинийн баярын үеэр зам тээврийн ослын улмаас 48 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтэж, 14 хүн амь насаа алдсан байна. Эдгээрийн 13 нь орон нутгийн замд зорчиж байхдаа осолдож, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Дийлэнх шалтгаан нь хурд хэтрүүлсэн, архи, согтууруулах ундаа хэрэглсэн үедээ жолооны ард сууснаас үүджээ.

Мөн баярын өдрүүдэд хулгайн гэмт хэрэг эрс нэмэгддэг. Иргэд халаасны болон орон гэрийн хулгайгаас болгоомжилж, золголтоор явахдаа орон гэрээ түгжиж гарах, эд зүйлсээ хямгадаж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Баярын өдрүүдэд цагдаагийн байгууллагын алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ, хүч нэмэгдүүлэн ажиллах боловч иргэд, олон нийтийн үүрэг хариуцлага чухал гэдгийг хэлж байна. Нэг л жолоочийн хариуцлагагүй, буруу үйлдлээс шалтгаалж нийт замын ачаалал нэмэгддэг, механик түгжрэл үүсдэг учир жолооч бүр ухамсартай, хариуцлагатай байхыг онцоллоо. Мөн иргэд архи согтууруулах ундааг тохируулан хэрэглэх, хэрэглэсэн үедээ жолоо барихгүй байх, хэрэг зөрчил гарсан тохиололдолд яаралтай дуудлага, мэдээлэл өгөхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

 

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Пёнчан-2018
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан