Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

БНСУ-ын Үндэсний олимпийн хорооны төлөөлөгчидтэй уулзаж хамтран ажиллах талаар санал солилцлоо

  admin 2018-02-14 314

МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар 23 дахь удаагийн Өвлийн Олимпийн наадмыг зохион байгуулж буй БНСУ-н Үндэсний Олимпийн Хорооны төлөөлөгчидтэй уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн тэмцээнийг өндөр түвшинд зохион байгуулж, сайтар түвшинд бэлтгэл хангасан байгаад нь баяр хүргэж, цаашид хамтын ажиллагааг илүү өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

БНСУ-ын ҮОХ-ны ерөнхийлөгч ноён И Ки Хьюнг энэ үеэр Монголын шигшээ багт амжилт хүсэн, цаашид зарим спортыг төрлүүдэд багш дасгалжуулагч солилцох, хамтарсан бэлтгэл хийх зэргээр хамтран ажиллах боломжтой хэмээлээ.

Өмнө нь БНСУ-ын Усан Спортын Холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад 2016 оноос хойш ҮОХ-г тэргүүлж буй И Ки Хьюнг энэ үеэр манай төлөөлөгчдийг наадмын үеэр нээгдсэн “Солонгосын Асар”-т зочлохыг урьсан юм

Монголын үндэсний олимпийн хороо 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Пёнчан-2018
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан