Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Наадмаас хойш 5 бөх допинг хэрэглэсэн нь илэрчээ

  Ч.Доржбат 2018-02-23 2464

Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/, Монголын допингийн эсрэг үндэсний төв хамтран жилийн өмнөөс “Допинггүй монгол бөхийн төлөө'' зорилтот ажлыг хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд улсын баяр наадмаас бусад үед бөхчүүдээс допингийн шинжилгээ авахаар болж, заал танхимын барилдааны үеэр Допингийн эсрэг үндэсний төвийнхөн Бөхийн өргөө, бөхийн дэвжээдэд ажилладаг болсон. Тэгвэл 2017 оны хугацаанд шинжилгээнд хамрагдсан бөхчүүдийн тавд нь допингийн эсрэг зөрчил илэрчээ. Энэ талаар  Монголын допингийн эсрэг үндэсний төвөөс тодруулахад, мэдээллийг үнэн болохыг баталсан юм.  Допингийн эсрэг үндэсний төв болон МҮБХ  2017 онд  нийт 35 бөхийг шинжилгээнд хамруулжээ. Тэдний таваас нь  ийнхүү зөрчил илэрсэн нь тодорохой болж байна. Харин хэн хэнээс гэдгийг бөхийн холбоо удахгүй олон нийтэд зарлана гэсэн мэдээлэл  байна. Олон нийтийн дунд сар шинийн барилдаанд барилдаагүй Арслан Гарьд, Начингуудаас байгаа гэдэг таамаг байгаа ч энэ баттай таамаг мэдээлэл биш юм. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө