Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Өнөөдөр болох үйл явдал

  admin 2018-03-13 817

Гуравдугаар сарын 13-ны Мягмар гаригт болох үйл явдлууд
MN-Мэдээллийн төвд

  • 11.00 Казахстан Улсын дуучин Мадина Садуакасовагийн “Мөрөөдлийн улс” тоглолтын талаарх мэдээллийг сонирхоорой. Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Баяр энтертайнмент” ХХК ажиллаж буй.
  • 11.30 "Онч шийдэл" ТББ-ын гишүүн хуульчдаас "Захиргааны байгууллага, албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас иргэд, аж ахуйн нэгжид учруулсан хохирлыг шүүхийн шийдвэрийг үндэслэн төсвөөс төлснийг тухайн шийдвэр гаргасан этгээдээр төсөвт нөхөн төлүүлэх" шаардлага бүхий стратегийн өмгөөллийн төслийг танилцуулна.

Бусад

  • 08:30-14:00 цагын хооронд УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТУУДТАЙ УЯЛДУУЛАХ НЬ Талуудын зөвлөлдөх семинар Блү Скай зочид буудал, Топаз танхим
  • 9:00-15:00 цагийн хооронд  "Эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага-2018" сэдэвт хэлэлцүүлэг
  • 09:30 цагт  Корпорейт зочид буудал, Конвешн центр танхимд -Монгол Улсын Засгийн газарт Азийн хөгжлийн банкнаас үзүүлэх буцалтгүй тусламжийн хүрээнд "Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн мэдээллийн нэгдсэн системийг хөгжүүлэх төсөл"-ийг Үндэсний хөгжлийн газар Азийн хөгжлийн банкны техникийн тусламжаар хэрэгжүүлэхээр боллоо уг төслийн нээлтийн ажиллагаа болно.
  • 9:30 цагаас "Чингис" зочид буудлын 3-р давхрын хурлын танхимд эхэлнэ. 2015 оноос хойш хийгээгүй Удирдах ажилтны зөвлөлгөөнд энэ удаа нийслэл, дүүрэг, аймаг орон нутгийн Хөдөлмөр, халамжийн газар, хэлтсийн дарга нар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын салбар нэгжийн удирдлагууд, Мэргэжлийн сургалтын байгууллагын захирлууд гээд нэлээд өргөн бүрэлдэхүүн цуглах тул эрхэм сэтгүүлчид минь хөдөлмөр, халамж, нийгмийн даатгал, гэр бүл, хүүхэд, мэргэжлийн боловсрол зэрэг олон сэдвээр ярилцана. 
  • 11 цагаас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2018 оны эхний 2 сарын байдлын талаарх хэвлэлийн бага хурал өнөөдөр ЗГ-ын 3-р байрны B1 давхрын мэдээллийн танхимд болно.  Төлбөрийн тэнцэл, Дундаж цалингийн мэдээлэл хүргэнэ.
  • 10.30 цагаас УИХ-ын гишүүн, Хүнд үйлдвэр, уул уурхайн яамны сайд Д.Сумьяабазар, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока нар Нарангийн төвлөрсөн хогийн цэг дээр очиж, дүүргийн хог хаягдлын менежмент, тулгарч буй асуудлуудын тухай танилцана. Үүний дараа СХД-ийн 117-р цэцэрлэг дээр очиж, Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс” төслийн хөрөнгө оруулалтаар хийх их засварын ажлын гэрээг байгуулах арга хэмжээнд оролцно. 
  • 13:30-д Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгатай холбогдуулан "Улс төрийн намын хөгжил" сэдэвт эрдэм шинжилгээний хурал Тусгаар тогтнолын ордонд болно. Хуралд УИХ гишүүнд болон улс төр, нийгмийн ухааны судлаач, доктор профессор нар оролцоно.
  • 13.00 цагт Эх орны цэрэг 2018 яруу найргийн улсын уралдаан өнөөдөр офицеруудын ордонд болно. 
  • Зургаан настнууд сургуульд амжилттай бэлтгэгдэж байна - Хүүхдийг Ивээх Сан нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай хамтран “Нэгдүгээр ангийн сурагчдын суралцах чадварыг дэмжихэд чиглэсэн сургуулийн чадавхыг бэхжүүлэх нь” төслийг Япон улсын Гадаад Хэргийн Яамны санхүүжилтээр нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын 24 сургуульд амжилттай хэрэгжүүллээ. Төслийн үр дүнгийн уулзалт 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Блюскай зочид буудлын Кристал танхимд болно.
  •  13:30 цагт ТТО-д "Улс төрийн намын хөгжил" сэдвийн хүрээнд эрдэм шинжилгээний хурал болно. Эрдэм шинжилгээний хуралд УИХ гишүүнд болон улс төр, нийгмийн ухааны судлаач доктор профессор нар оролцоно.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө