Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Шведын хааны гэр бүл шинэ гишүүндээ нэр хайрлалаа

  Б.Оюун 2018-03-13 1527

Шведын хааны гэр бүлд мэндэлсэн хамгийн бяцхан гишүүнд нэр хайрлах ёслол болжээ. Шведын хааны гэр бүлийн отгон гишүүнд Адриенн Жозефина Алиса гэж нэр хайрласан байна.

 Шведын хааны гэр бүлд мэндэлсэн бяцхан гүнжид өгсөн нэрийг түүний өвөг эцэг нь болох хаан Карл 16-р Густав олон нийтэд зарлажээ. Шведын гүнж Мадлен өнгөрсөн баасан гарагт амаржиж, 3 дахь хүүхдээ төрүүлжээ. Тэгвэл хааны гэр бүлд шинээр мэндэлсэн бяцхан гүнжид нэр хайрлах ёслол Стокгольм дахь хааны ордонд болсон байна. Энэхүү арга хэмжээнд Шведын үе залгамжилсан гүнж Виктория болон ерөнхий сайд Стефан Лёфвен, бусад албаны хүмүүс оролцжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө