Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

100 айл захыг нүүлгэх ажлыг гурван үе шаттай хэрэгжүүлнэ

  Ч.Доржбат 2018-03-16 8085

 НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар Ажлын хэсэг байгуулагдаад, сар гаруйн хугацаанд 100 айл зах дээр ажиллажээ.Өнөөдрийн байдлаар 100 айлд дээврийн төмөр, чулуу, тавилга зэргийн 403 үйлдвэр,  1500 орчим иргэд  ажиллаж байна гэсэн тоог 100 айлыг нүүлгэх ажлын хэсгээс гаргажээ. Нийслэлийн төв талбайгаас нэг км хүрэхгүй зайд барилгын үйлдвэрлэлийн үйлчилгээ явагдаж, төрөл бүрийн химийн бодис ашиглаж байгаа нь нийслэл хотын иргэдийн эрүүл мэндэд нөлөөлж эхлээд байна. Мөн нэг ноцтой зүйл нь 100 айл орчмын хөрсний бохирдол дээд цэгтээ хүрсэн. Тиймээс нүүлгэнэ. Ингэхдээ гурван үе шаттайгаар нүүлгэх ажлыг зохион байгуулна гэж 100 айлын нүүлгэх ажлын хэсгийн ахлагч, НИТХн тэргүүлэгч Ч.Гантулга ярьж байна

Сүүлийн 20-иод жил 100 айлыг нүүлгэх асуудал тодорхой хэмжээнд яригдаж ирсэн. Харамсалтай нь улс төр, тухайн үеийн нийгэм, эдийн засгийн байдлаас болоод удаа дараа хойшлогдож байсан. Харин хотын захын иргэдээс 100 айлыг нүүлгэх нь зөв үү гээд асуухад  захын иргэн дэмждэг юмаа. Тиймээс дан ганц 100 айлын барилгын материалын зах ч биш, 100 айлд байрладаг УБЕГ-ыг нүүлгэх асуудлыг ярина гэж байна.

Цааш нь тэрээр хэлэхдээ 100 айлыг нүүлгэхгүй байлгах сонирхол Улс төрийн зарим хүрээнийхнээс болоод тус зах дээр худалдаа наймаа хийдэг хэсэг бүлэг цөөхөн хүмүүст байгаа. Гэхдээ болохгүй байна гээд зүгээр суух биш. Нийслэл хотын 1.3 сая иргэдийн эрх ашиг байгаа учраас нүүлгэнэ гэдгийг хэлж байна. Харин 100 айлыг захыг нүүлгээд Улаанбаатарын хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу орон сууцны хороололууд барих ажил эхлэнэ гэлээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө