Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

“Хүүхэд төрүүлэх нь гоо сайханд халтай” гэх ойлголтыг няцаасан олны танил 14 бүсгүй

  М.Даваадулам 2018-03-20 7170

Бүсгүйчүүдийн хувьд гоо сайхан, гуалиг бие галбираа мөнхийн залуугаар нь хадгалахыг хүсдэг нь нууц биш. Хүүхэд төрүүлснээр, хүүхдүүдээ асарч харснаар гоо сайхан гундаж, бие галбир эвдэрдэг гэж зарим нэгэн боддог нь мөн л нууц биш.

Тэгвэл шаргуу ажлын хуваарь, хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлэх ажилд огтхон ч түүртэхгүй, улам залуужиж буй олны танил 14 бүсгүйчүүдийг танилцуулъя. Танд урам зориг өгнө гэдэгт итгэлтэй байна.

1. Джессика Альба

© eastnews   © eastnews  

Жессика Альба 2 охин, 1 хүүтэй. Оны өмнө 2017.12.31-нд амаржиж, хүүтэй болсон билээ. Амаржсаны дараа эргээд формдоо орохын тулд жүжигчин бүсгүй өдөр бүр дасгал хөдөлгөөн тогтмол хийдэг гэнэ. Бүр нойроо хугаслах байсан ч, залхууралгүй дасгал хийдэг байна. Мөн сахарын бага агууламжтай хоол хүнс хэрэглэдэг гэнэ. 

2. Хайди Клум

© eastnews   © eastnews  

Германы супермодель Хайди Клум - 4 хүүхдийн ээж. Түүний декрет бүр хэдхэн сар л үргэлжилдэг. Эргээд л тайзнаа алхаж, дотуур хувцасны зураг авалтад оролцоно. Амаржсаны дараа жингээ барих хамгийн төгс арга бол хүүхдээ хөхөөр хооллох гэж Хайди Клум өөрийн нууцаас хуваалцжээ. Мөн дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй, гэхдээ хүчилж болохгүй гэж зөвлөж байна. Биеийн формоо барихын тулд Хайди Клум дугуй унах, нохойгоо салхилуулах, батут дээр үсрэх зэрэг дасгал хөдөлгөөн хийдэг гэнэ. 

3. Наталья Водянова

© natasupernova/ instagram   © eastnews  

Наталья Водянова - 5 хүүхдийн ээж. Амаржаад хэдхэн хоногийн дараа л өөрийн төгс бие галбираа "гайхуулсан" фото зургууд инстаграмдаа оруулдаг. Формоо барихын тулд Наталья Водянова бүжгээр хичээллэдэг. Тохилог, нам гүм бүжгийн студид ганцаарчилсан хичээл заалгадаг гэнэ. Бусад загвар өмсөгчдөөс ялгаатай нь Водянова фитнес, йог, пилатес зэрэгт дургүй гэнэ. Эдгээрээр хичээллэснээр булчин л суудаг гэж үздэг. Водянова түүнчлэн өөрийн цусны бүлэгт тохирсон хоолны дэглэм мөрддөг байна. 

4. Анжелина Жоли

© eastnews   © eastnews  

Анжелина Жоли - 6 хүүхдийн ээж. Ингэхдээ 3 хүүхдээ жүжигчин бүсгүй үрчилж авсан. Формоо барихын тулд жүжигчин, мөн НҮБ-ын хүмүүнлэгийн элч бүсгүй йогоор хичээллэж, аэробик, кикбоксын хичээлд ч хамрагддаг байна. 

5. Жулия Робертс

© eastnews   © eastnews  

Жулия Робертс, Даниэль Модер нар гурван хүүхэдтэй. Жулия Робертс нэг бус удаа түүний хувьд гэр бүл, үр хүүхэд нь юу юунаас түрүүнд байдаг гэж хэлж байсан. People сэтгүүл Жулия Робертсыг 2017 онд дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн жагсаалтын 5-рт эрэмбэлсэн билээ. 

6. Кейт Госслин

© eastnews   © eastnews  

Америкийн жирийн нэг сувилагч бүсгүй дэлгэцийн "од" болж, 10 сая ам.долларын бэл бэнчинтэй болжээ. Мөн тэрээр 8 хүүхдийн ээж. Нөхөрт гарсныхаа дараа эрүүл мэндийн шалтгаанаар жирэмслэхгүй удсан Кейт нөхрийн хамтаар хиймэл үр суулгах аргаар хөл хүнд болохоор шийджээ. Ингэснээр хосууд хоёр ихэр охинтой болсон байна. Гурван жилийн дараа дахин мөн адил аргаар 6 ихэр хүүхэдтэй болжээ. 

7. Стефани Сеймур

© eastnews   © eastnews  

Стефани Сеймур шампунийн сурталчилгаанд анх тоглосноор, загвар өмсөгчийн гараагаа эхлүүлжээ. Америкийн домогт супермодель, Victoria's Secret-ийн сахиусан тэнгэр Стефани Сеймур өдгөө 49 настай ч, гайхалтай бие галбираараа гайхшруулж байна. Тэрээр гурван хүүхдийн ээж. Эрүүл зөв хооллолт бол түүний формоо барих гол нууж гэж үргэлжид ярьдаг. Мөн усанд сэлэлт, пилатес, явган алхах дуртай гэнэ. 

8. Деми Мур

© eastnews   © sonypictures  

Деми Мур Брюс Уиллисээс гурван охинтой. Өнөөдөр Деми 55 настай ч, булчинлаг, гуалиг бие галбирыг нь гайхширдаг. Баруун талын зураг бол "Чарлигийн сахиусан тэнгэрүүд: Бүх зүйл урд бий" киноны хэсгээс авсан зураг. Энэ үед Деми Мур аль хэдийнэ гурван охины ээж болсон байжээ. Деми "Стриптиз", "Цэрэг Жейн" зэрэг кинонд тоглохоосоо эхлээд биеийн хүчний хүнд бэлтгэл сургуулилт хийж, үүндээ ч өөрөө дасчээ. Хүчний дасгалаас гадна Мур йог болон пилатесээр хичээллэдэг байна. Мөн цагаан хоолны дэглэм барьдаг гэнэ. 

9. Гвен Стефани

© eastnews   © eastnews  

Гвен Стефани - 48 настай, мөн гурван хүүгийн эх. Бага хүүгээ 44 насандаа төрүүлжээ. "Эрүүл хооллож, хангалттай дасгал хөдөлгөөн хийж, биеэ энхрийлэхгүй байх хэрэгтэй" гэж Гвен Стефани төгс бие галбирынхаа нууцыг тодорхойлдог байна. 

10. Виктория Бекхэм

© eastnews   © eastnews  

Бекхэмүүд дөрвөн хүүхэдтэй: гурван хүү, нэг охин. Виктория хувийн зохион байгуулалтай сайтай. Формоо барихын тулд өдөр бүр 2 цагийн шаргуу бэлтгэл хийдэг байна. Өглөө 6 цагт сэрээд, хүүхдүүдээ сэрэхээс өмнө нэг цагийн бэлтгэл хийдэг байна. Дараа нь хүүхдүүддээ өглөөний цайг нь бэлтгэж өгөөд, нөхөр нь хүүхдүүдээ сургуульд нь хүргэдэг гэнэ. Дараа нь өглөөний ажлаа амжуулчихаад дахин нэг цагийн бэлтгэл хийдэг гэнэ. Үүнийхээ дараа ажилдаа явдаг байна. 

11. Иванка Трамп

© eastnews   © eastnews  

Иванка Трамп гурван хүүхдийн ээж. Тэрээр өглөө 5:30 цагт босдог. Хүүхдүүдээ сэрэхээс өмнө бясалгал болон дасгал хийдэг байна. Өдөр бүр 20 минут бясалгадаг бөгөөд, өдөрт хоёр удаа дасгал хийж, аль болох зөв хооллохыг хичээдэг гэнэ. 

12. Кейт Уинслет

© eastnews   © eastnews  

Кейт Уинслет - гурван хүүхдийн ээж. Кейт сүүлийн 12 жил жингээ үзээгүй бөгөөд хэдэн кг жинтэй гэдгээ ч мэддэггүй гэнэ. Жүжигчин бүсгүй бусад охид бүсгүйчүүдэд хандан тогтмол жингээ үзэх муу зуршлаа таягдан хаяхыг уриалж байна. Ингэснээр биеийн галбир, жингээс үүдэх аливаа сөрөг үр дагавраас сэргийлнэ гэж зөвлөж байна. 

13. Кортни Кардашьян

© eastnews   © eastnews  

Ким Кардашьяны том эгч, жүжигчин, фотомодель Кортни Кардашьян гурван хүүхдийн ээж. Формоо барихын тулд Кортни глютенгүй хоол хүнс хэрэглэдэг, мөн олон удаа багаар хооллодог байна. Мэдээж кардио болон хүчний дасгал хослуулсан бэлтгэл хийдэг. 

14. Риз Уитерспун

© eastnews   © eastnews  

Риз мөн л гурван хүүхдийн ээж. Түүнийг Холливүүдийн хамгийн спортлог жүжигчин бүсгүйчүүдийн нэг гэдэг. Формоо барихын тулд тогтмол гүйх, йог, пилатес, кардио дасгал бэлтгэл хийдэг байна. 

Эх сурвалж: ADME


 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан