Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Марк Цукерберг нэг хоногт 6 тэрбум ам.доллар “алдав”

  М.Даваадулам 2018-03-20 2353

Facebook олон нийтийг сүлжээг үндэслэгч Марк Цукерберг 2018.03.19-ний өдөр нэг хоногт 6 тэрбум ам.доллар алджээ. Тус олон нийтийн сүлжээний хэрэглэгчдийн мэдээлэл алдагдсан гэх мэдээ ийнхүү залуу тэрбумтны хөрөнгийг “холгов”.

CNBC-гийн мэдээлснээр Facebook компанийн хувьцаа даваа гарагийн арилжаагаар 8% уналт үзүүлжээ. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх кампанит ажлын үеэр Доналд Трампын эрх ашигт нийцүүлэн сонгогчдын сонирхлыг судлахдаа 50 сая хэрэглэгчийн мэдээллийг өөрсдийнх нь зөвшөөрөлгүй цуглуулсан тухай мэдээллийг өнгөрсөн амралтын өдрүүдэд Cambridge Analytica компани дэлгэсэн.

Ингэснээр Цукерберг хувьцааны ханшийн уналтаас 6.06 тэрбум ам.доллар алджээ. Гэсэн ч дэлхийн дөрөв дэх баян эрхэм хэвээр үлдэж байгаа юм. Түүний өмнө Жефф Безос, Билл Гейтс, Уоррен Баффет нар хөрөнгийн хэмжээгээрээ тэргүүлж буй.

Facebook компани Cambridge Analytica компанийн үйл ажиллагаатай ямар нэгэн холбоогүй гэж мэдэгдэж байна. Гэсэн ч Америкийн улс төрчид үйл явдалтай холбогдуулан тайлбар хийсэн. АНУ-ын Ардчилсан намыг төлөөлөгч Марк Уорнер: “Facebook компанийн үйл ажиллагаа Зэрлэг Өрнөдийн цаг үеийг санагдуулж байна” гэжээ.

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр улс төрийн утга агуулга бүхий сурталчилгаа явуулсан гэх маргаанаас үүдэн Facebook компанийн Аюулгүй байдлын хэлтсийн дарга Алекс Стамос ойрын хугацаанд албан үүргээ орхих мэдээлэл ч цацагдаад байна.


Эх сурвалж: РБК

Нүүр зураг: Stephen Lam / Reuters

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан