Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Харааны бэрхшээлтэй иргэд бусадтай адил тэгш эрх эдлэх эрхтэй

  admin 2018-03-21 645

 Манай улсын хэмжээнд нийт 10 мянга гаруй харааны бэрхшээлтэй иргэд байдаг. Эдний дийлэнх нь Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа юм. Харааны бэрхшээлтэй иргэн зам хөндлөн гарахын тулд заавал бусдаас тусламж авах шаардлагатай болдог. Хүссэн номын сандаа ороод ном унших боломж хомс, дээд боловсрол эзэмших анги танхим, сургалтын материал гээд бүхий л талаараа учир дутагдалтай. Улсын хэмжээнд 10 гаруй мянган харааны бэрхшээлтэй иргэн байдаг. Улсаас эдгээр иргэдийг сар бүр насанд хүрсэн бүрэн хараагүй сонсголгүй хэл ярианы бэрхшээлтэй иргэдэд 20 мянган төгрөгийг халамж олгодог. Гэтэл эдгээр иргэдэд нийгмийн халамж, хамгаалал аюулгүй байдал сурч боловсрох нөхцөл байдал гээд жирийн иргэдтэй адил эрх эдлэх тэгш боломжийг бүрдүүлэх боломж алга байгааг МХҮХ-оос онцолж байна. 

Монголын хараагүй иргэдийн үндэсний холбоо Данийн хараагүйчүүдийн холбооноос хэрэгжүүлж байгаа Тогтвортой хөгжил төслийн хүрээнд “эрх оролцоо хөгжил“ үндэсний семинарыг зохион байгууллаа. Энэ үеэр харааны бэрхшээлтэй иргэдэд шаардлагатай байгаа нийгмийн халамж үйлчилгээ хаана шаардлагатай байгаа жирийн иргэдтэй адил тэгш эрх эдлэх боломж байгаа юу зэрэг асуудлаар орон нутгийн төлөөлөлтэй хамтран ярилцлаа.

Нийслэл хотын тухайд харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан үйлчилгээ албан байгууллагууд байдаг ч хангалттай хэмжээнд хүртэл хүрч чадахгүй байна. Харин хөдөө орон нутгийн хувьд харааны бэрхшээлтэй иргэн хэн нэгний тусламжийг заавал авах шаардлагатай болдог нь тэдний эрх зөрчигдөж байгаа явдал юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан