Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

“Бялуу чимэглэх ур чадварын уралдаан” боллоо

  admin 2018-03-21 453

Нийслэлийн Хүнс хөдөө аж ахуйн газар Монголын хүнсчдийн холбоотой хамтран “Бялуу чимэглэх ур чадварын уралдаан”-ыг Технологийн дээд сургуульд өнөөдөр зохион байгуулж байна. Уралдааны нээлтэд Нийслэлийн ХХААГ-ын дарга Д.Баянбат, Монголын хүнсчдийн холбооны гүйцэтгэх захирал М.Говьсайхан Технологийн дээд сургуулийн ерөнхий захирал Б.Бат-Эрдэнэ болон бусад албаныхан оролцлоо.

Монголын хүнсчдийн холбооны гүйцэтгэх захирал М.Говьсайхан “Хүнсний аж үйлдвэрийн ажилтан, ажилчдын өдрийг угтаж Нийслэлийн Хүнс хөдөө аж ахуйн газар, Монголын хүнсчдийн холбооны дэргэдэх мэргэжлийн салбар зөвлөл хамтран  ур чадварын тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд гурил гурилан бүтээгдэхүүн, бялуу үйлдвэрлэлийн салбар зөвлөл Технологийн дээд сургууль хамтран энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна. Манай холбооны дэргэд салбар тус бүрт мэргэжлийн зөвлөл ажилладаг. Гурил гурилан бүтээгдэхүүн, бялуу үйлдвэрлэлийн салбарт 28 аж ахуйн нэгж хамааралтай байдгаас өнөөдрийн тэмцээнд 5 аж ахуйн нэгж мэргэжлийн ур чадварын тэмцээнд оролцож байна” гэлээ.

Технологийн дээд сургуулийн ерөнхий захирал Б.Бат-Эрдэнэ “Манай сургууль 1965 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа. Өнөөдрийн байдлаар талх нарийн боов, чимэглэлийн урлагтай холбоотой 10 орчим мянган оюутан сурагч бэлтгэн гаргажээ. Манай сургуулийн хувьд мэргэжлийн ажилтнаас магистрын түвшинд хүртэл сургалт явуулдаг. Цаашид энэ тэмцээн нь манай сургуулийн нэрэмжит болон жил бүр зохион байгуулагдах болно. Тиймээс оролцогчдын ур чадварыг дээшлүүлэх талд анхаарч дэмжлэг үзүүлж байх болно” гэв.

Энэхүү тэмцээний зорилго оролцогч аж ахуйн нэгж байгууллагуудын хооронд туршлага солилцуулах, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг бусдад сурталчлан таниулах, хэрэглэгчдэд оролцогч үйлдвэр аж ахуйн нэгжүүдийн мэргэжлийн ур чадварыг таниулан сурталчлахад оршино гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан