Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Өвөл хаврын уралдааныг албан ёсоор хориглохыг өмгөөлөгчид шаардлаа

  admin 2018-03-21 1139

Өвөл, хаврын улиралд хурдан морины уралдаанд насанд хүрээгүй хүүхэд унуулахыг хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хөдөлмөр гэж үздэг. Сүүлийн гурван жилд дараалан “ Дүнжингарав” уралдаанд 12-оос доош насны уралдаанч хүүхдүүд оролцож байгааг хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллагын төллөөлүүд хэлж байна. Хаврын улиралд хүүхэд мориноос унаж, бэртэж гэмтэх цаашлаад хөгжлийн бэрхшээлтэй болох эрсдэл өндөр байгаа юм. Иймээс өвөл хаврын уралдааныг хориглохыг өмгөөлөгчид шаардаж байна.

Хурдан морь унаад дөрвөн хуруугаа тайруулсан хүүхэд даатгалын компаниас ердөө  400 мянган төгрөг авчээ. Уяачдын бооцоо тавьж, хууль бус уралдаанд оролцож, бэртсэн хүүхдүүдийн хохирлыг хэрхэн барагдуулж байгаагийн жишээ энэ. Морь унаад бэртэж гэмтсэн ч нөхөн төлбөр аваагүй олон хүүхэд байгааг өмгөөлөгчид хэллээ. Мөн 18-нд болсон уралдаанаар олон хүүхдийн эрх хөндөгдөж, 16 хүүхэд бэртэж, гэмтсэн. Зөвхөн энэ уралдаанд зөрчилийн тухай, эрүүгийн тухай хуулиар зохион байгуулагчдад эрүү үүсгэх боломжтой юм байна. Иймээс засгийн газрын тогтоол гарсан гараагүй өвөл, хаврын улиралд насанд хүрээгүй хүүхдээр хурдан морь унуулахыг бүрмөсөн хориглохыг хүсэж байгаа юм.

Хүүхдийн сурч боловсрох, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчиж байгаа засгийн газрын хууль бус тогтоол гаргахаа бүрмөсөн болихыг тэд мөн хэллээ. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө